Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014 оны 04 сарын 14 өдөр                      Дугаар А/114

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 2014 оны Нийслэлийн Засаг даргын А/246 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Тус дүүрэгт 2014 онд “Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр хийгдэх  “Тохижилт, гэрэлтүүлэг, хяналтын камер бүхий цагдаагийн кабон байгуулах, үерийн ус зайлуулах суваг барих” ажлын зөвлөх үйлчилгээний худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Ц.Төрхүү/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

..... дугаар захирамжийн .... дугаар хавсралт 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Үнэлгээний хорооны дарга:  Ц.Төрхүү

Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч

Гишүүд                                     Д.Жаргалмандах

Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер

С.Санжаажамц

Худалдан авах ажиллагааны албаны цахилгааны инженер

А.Батсайхан

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн ЗГ, Нийслэл дүүргийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр, ЭЗНЗ хариуцсан ахлах мэргэжилтэн

Б.Лхагвабаатар

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Д.Готов

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:  А.Айнур

Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

..... дугаар захирамжийн .... дугаар хавсралт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв /сая, төгрөг/

1

Амралт чөлөөт цаг өнгөрүүлэх талбай, Сагсан бөмбөгийн талбай байгуулах зөвлөх үйлчилгээний тендер 

11,2

2

Гудамжны гэрэлтүүлгийн ажлын  зөвлөх үйлчилгээний тендер

3,7

3

Хяналтын камер бүхий, цагдаагийн кабон байгуулах

4,9

4

Үерийн  ус зайлуулах суваг барих зөвлөх үйлчилгээний тендер /900м/

4,0

 

Нийт

24,0

 

Захирамж

 

<< < 1 > >>