Үзүүлэх сургалт зохион  байгуулах тухай

2014 оны 04 дүгээр сарын 15 өдөр                        Дугаар А/119

Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “а” заалт,  29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ  нь:

 
  1.   Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2014 оны дүүргийн эдийн засаг нийгмийн зорилт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоо, өрхийн тариаланчдад хүлэмж, зоорины аж ахуй эрхлэлтийг  нэмэгдүүлэх, бага, дунд оврын техник тракторын ашиглалт, арчилгаа, хамгаалалтын практик сургалт, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамлуудад түгээмэл хэрэглэгдэж буй усалгааны системийг хэрхэн ашиглах, сонгох талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, үзүүлэх сургалтыг 2014 оны 04 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд 21 дүгээр хороо 361 гарамын “Их булгийн тохой” ХХКомпаний тариалангийн талбайд зохион байгуулсугай.
  2. Дээрх ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.
  3. Үзүүлэх сургалтыг зохион байгуулахад шаардагдах  299.800 /хоёр зуун ерэн есөн мянга найман зуун/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төлбөр хураамжийн зардлаас гаргахыг  Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг танилцуулж ажиллахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                                            _____оны_____сарын_____өдрийн

                                                                                        ____дугаар захирамжийн хавсралт

ЗАРДЛЫН ТӨСӨВ

Д/д

Зориулалт

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт дүн

1

Тайз байршуулах зардал

1

150000

150.000

2

Урилга хэвлүүлэх

100

1000

100.000

3

Шатахуун

30л

1660

49800

4

НИЙТ

299.800

 

Захирамж

 

<< < 1 > >>