Шалгалт явуулах тухай

2014 оны 04 сарын 16 өдөр                           Дугаар А/124

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 12 аж ахуйн нэгж байгууллагад батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан аж ахуй нэгж байгууллага шалгах нэрийн жагсаалт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шалган туслах, сурталчлах ажлыг зохион байгуулсугай.
  2. Шалгалт, сурталчилгаанд шаардагдах 252.096 /хоёр зуун тавин хоёр мянга ерэн зургаан/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

3. Шалгалт, сурталчилгааг батлагдсан удирдамжийн дагуу тогтоосон хугацаанд чанартай явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.

 

   ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД       

                                                                          Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны__........сарын...... __ны өдрийн

   ..........       __-р захирамжийн  хавсралт

 

Зардлын төрөл

А-92 1л үнэ /төг/

Сард явах км

Зардал /төг/

Хянасан

Тайлбар

1

Унааны зардал

1670

2, 4, 9, 10-р сард-45 км

45х4=180 км-28,8л

48.096

 

 

 

2, 4, 9, 10-р Сард  байгууллага шалгана

Жилд-12

2

Хэвлэлийн зардал

Явуулын сурталчил-гааны

материал хэвлүүлэх

Сурталчилгааны самбар

 

60000

 

Батлан хамгаалах хууль тогтоомжийн танилцуулга

Тараах материал -20 ш

Нэг байгууллагад 1ш-600 төгрөг

20х12=240

240х600=144000

144000

 

Бүгд

252.096

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>