Гэр бүлийн хөгжлийг дэмжих    жилийн ажлыг зохион байгуулах тухай

2014 оны 04 дүгээр 18 өдөр                         Дугаар А/125

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2014 оны А/10 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2.  “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж, хэрэгжүүлсэн ажлын талаарх тайланг ажлын хэсэгт улирал бүр тайлагнаж байхыг хороодын Засаг нарт үүрэг болгосугай.
  3. Дээрх ажлын жилийн үр дүнг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг /Н.Ганаа/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны ...сарын ... өдрийн ... дугаар

 захирамжийн нэгдүгээр хавсралт

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн дарга:

          Н.Ганаа                     Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч

Гишүүд:

          С.Мөнхчулуун           Засаг даргын Тамгын газрын дарга

          А.Пүрэвсүрэн            Захиргаа хуулийн хэлтсийн дарга

          Б.Оюунбилэг             Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

          У.Буянболор             Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга

          М.Баяраа                   Боловсролын хэлтсийн дарга

          Г.Гэрэлмаа                Хөдөлмөрийн хэлтсийн дарга

          Б.Нямбаяр                 Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга

          Ш.Хажидмаа              Эрүүл мэндийн нэгдлийн дарга

          Э.Болор-Эрдэнэ        ДЗМОУБ-ын ТОНХХ-ийн менежер

          Б.Цолмон                   ДЗМОУБ-ын БХОНХХ-ийн менежер

Нарийн бичгийн дарга:

           Д.Дэлгэрбулаг           Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                                          2014 оны ...сарын ... өдрийн ... дугаар

                                                                                       захирамжийн хоёрдугаар хавсралт

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Зохион байгуулах арга хэмжээ

Хугацаа

Хариуцах байгууллага

  1.  

Нийгмийн ажлын салбар дундын хамтын ажиллагаа нийгмийн ажилтны чуулган зохион байгуулах

1-р улиралд

НХХ

  1.  

ДЗМОУБ-ын ТОНХХ, МУБИС-тай хамтран мэргэшүүлэх сургалт зохион байгуулах

1-р улиралд

Ажлын хэсэг

  1.  

Дүүргийн шилдэг гэр бүлийг шалгаруулах 

1, 4-р улиралд 

ХГБХТ

  1.  

Олон улсын гэр бүлийн өдрийн арга хэмжээ зохион байгуулах

2-р улиралд

Ажлын хэсэг ХГБХТ

  1.  

Эх үрсийн баярын арга хэмжээ зохион байгуулах

2-р улиралд

Ажлын хэсэг ХГБХТ, хороод

  1.  

Хүүхэд, гэр бүлд кейсийн үйлчилгээ үзүүлэх 

Байнга

НХХ, ХГБХТ,

Хороод

  1.  

Кейс менежмент буюу хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхижүүлэх

Жилдээ

НХХ,

ХГБХТ

  1.  

Хүнд нөхцөлд байгаа хүүхдийг асруулах, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох ажлыг зохион байгуулах, хяналт тавих

Байнга

НХХ,

ХГБХТ

 

  1.  

Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хаяг тогттоох, гэр бүлд хүргэх үйлчилгээ үзүүлэх 

Байнга

ХГБХТ

 

  1.  

Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах

2, 3-р улиралд

ХГБХТ, ХХ,

Нийгмийн ажилтнууд

  1.  

Хурдан морь унаач хүүхдийн хамгаалах хэрэгсэл стандартыг мөрдүүлэх

Тухай бүр

ХГБХТ

 

  1.  

Асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд хяналт тавих

Жилдээ

НХХ,

ХГБХТ

  1.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах

2,3-р улиралд

Ажлын хэсэг НХҮХ,

ХГБХТ

  1.  

Суургууль завсардалтыг бууруулах

3-р улиралд

ХГБХТ,

БХ

  1.  

Хүүхдийг аливаа хүчирхийлэл дарамт, гэмт хэрэг, гамшиг осол, зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх

Улирал бүр

Ажлын хэсэг ХГБХТ, БХ,

Цагдаагийн 1,2,3-р хэлтэс

  1.  

Цахим тоглоомын газар, интернэт төвүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих

1, 4-р улиралд

ХГБХТ, БХ,

Цагдаагийн 1,2,3-р хэлтэс

  1.  

Гадаадын улс орны нийгмийн ажлын практикийг судлах, мэргэшүүлэх сургалтанд хамрагдах 

Жилдээ

Ажлын хэсэг, НХХ,

ХГБХТ

 

  1.  

Гэр бүлийн хөгжил, оролцоо, эрх хамгаалал, боловсрол олгоход төрийн, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, анхан шатны нэгж хороодтой хамтран сургалт сурталчилгааг зохион явуулах

Жилдээ

Ажлын хэсэг ХГБХТ

  1.  

Хүнд нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийн төрөлжсөн судалгаа гаргах, тодотгох, урьдчилан сэргийлэх үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлэх, чанар хүртээмжийг дээшлүүлэх, зөвлөгөө дэмжлэг үзүүлж эцэг эх, гэр бүлийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион явуулах

Улирал бүр

ХГБХТ,

Нийгмийн ажилтнууд

  1.  

Гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүлд нэн шаардлагатай олон нийтэд түшиглэсэн төрөлжсөн үйлчилгээг аж ахуй нэгж, иргэний нийгмийн болон бусад байгууллагатай хамтран 2-3 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх

2, 4-р улиралд

Ажлын хэсэг ХГБХТ

  1.  

Эцэг эх, гэр бүлийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг ДЗОУ-ын Толгойт Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Баянхошуу, Толгойт бүсийн 2-3 хорооны иргэдийг хамруулах

Жилдээ

Ажлын хэсэг ХГБХТ

  1.  

Гэр бүлийн уламжлалт ёс заншлыг сэргээх өвлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ  зохион байгуулах

Жилдээ

БХ,

 ХГБХТ 

  1.  

Өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 960 өрхийн амьжиргааг дээшлүүлэх

Жилдээ

НХҮХ,

ХХ

  1.  

Гэр бүлийн хөгжил цуврал лекц явуулах

Жилдээ

ЗХХ, ХМОНХА, БХ, ХГБХТ, Хороод

  1.  

Гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

Жилдээ 

Ажлын хэсэг, НХХ,

ХГБХТ

 

  1.  

Өөрчлөлт арга хэмжээг зохион байгуулах

Жилдээ

Ажлын хэсэг, НХХ

ХГБХТ

  1.  

Зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эмчлэх

Жилдээ

ЭМН

 

Захирамж

 

<< < 1 > >>