Ажлын хэсэг байгуулах тухай

2014 оны 04 сарын 18 өдөр                           Дугаар  А/126

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 16/10 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/287 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1.  Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах эсэх талаар дүүргийн иргэдийн дунд санал асуулт зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  1. Нийслэлээс батлагдсан санал асуултын удирдамжийн хэрэгжилтийг хугацаанд нь хангах, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг /Б.Батдорж/-т үүрэг болгосугай.
  1. Санал асуулт зохион байгуулахад шаардагдах шатахууны зардалд 910.000 /есөн зуун арван мянган/ төгрөгийг Тамгын газрын Төлбөр хураамжийн зардлаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж дүнг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Б.Батдорж/-т даалгасугай.

                         

ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

 2014 оны.........сарын ......ны өдрийн

 ...захирамжийн хавсралт

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн дарга:               

Б.Батдорж                                       Засаг даргын орлогч                                                                           

Гишүүд:

А.Пүрэвсүрэн                             Захиргаа хуулийн хэлтсийн дарга

Б.Болорцэцэг                             Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга

Т.Сүхбаатар                                Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга

У.Буянболор                               Хэвлэл мэдээллийн албаны дарга

С.Эрдэнэбат                              УБ хотын Захирагчийн Толгойт дах Ажлын  алба

Ш.Эрдэнэтуяа                            УБ хотын Захирагчийн  Наран дах Ажлын алба

Х.Нямсүрэн                                 УБ хотын Захирагчийн Баянхошуу  дахь  Ажлын алба

Нарийн бичгийн дарга:               

Б.Сэлэнгэ                                   Захиргаа хуулийн хэлтсийн хороод хариуцсан  мэргэжилтэн

Захирамж

 

<< < 1 > >>