Ажил  мэргэжлийн уралдаан зохион байгуулах тухай

2014 оны 04 дүгээр сарын 21 өдөр                           Дугаар А/127

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны  44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн  2014 оны аварга үсчин, гоо засалчдыг шалгаруулах ажил мэргэжлийн уралдааныг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны  өдөр зохион байгуулсугай.

2. Аварга үсчин, гоо засалчдыг шалгаруулахад шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.

3. Дээрх уралдаанд зарцуулагдах 778.000 /долоон зуун далан найман мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

4. Ажил мэргэжлийн уралдааныг зохион явуулж үр дүнг Засаг даргад танилцуулахыг Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т даалгасугай.

  ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___ -р сарын ____-ны өдрийн

____ дугаар захирамжийн хавсралт

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ ЗАРДЛЫН ТӨСӨВ

Зардлын нэр

Тоо ширхэг

Нэгж бүрийн үнэ

Нийт үнэ

1

Алтан медаль /төрөл тус бүрээр/

6

3500

21000

2

Мөнгөн медаль /төрөл тус бүрээр/

6

3500

21000

3

Хүрэл медаль /төрөл тус бүрээр/

6

3500

21000

4

Өргөмжлөл 1,2,3 /медальтай дагалдах/

18

20000

360000

5

Өргөмжлөл тусгай байр /төрөл тус бүрээр/

3

15000

45000

6

“Шилдэг  үсчин” /СХД-ийн аварга/

Цом

1

55000

55000

7

Өргөмжлөл

1

25000

25000

8

Салбарын шоу үзүүлбэр /өргөмжлөл, дурсгалын зүйлс/

2

20000

40000

9

Шилдэг модель /эрэгтэй, эмэгтэй, гоо сайхан, хумс/

Цом

2

35000

70000

өргөмжлөл

2

15000

30000

10

Шүүгчдийн урамшуулал

3

30000

90000

11

Нийт дүн

 

 

778.000

 

Захирамж

 

<< < 1 > >>