“Хотын соёл” төслийг хэрэгжүүлэх  тухай

2014 оны 04 дүгээр сарын 21 өдөр                           Дугаар А/128

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “л” заалт, 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын                2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44, 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Нийслэл хот үүсэж хөгжсөний 375 жилийн ойг угтаж хүүхэд залуусыг соёлтой иргэн болж төлөвшихөд нөлөө үзүүлэх,  байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдийг их хотын соёлын жишигт хүрсэн орчин нөхцөл, харилцаа үйлчилгээнд хэвшүүлэх зорилгоор “Хотын соёл” төслийг боловсруулан хэрэгжүүлсүгэй. 
  2. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлын тооцоог нэгдүгээр, холбогдох хэлтэс албад, байгууллагуудын ажил үүргийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Төслийн санхүүжилтэд зарцуулагдах 71.094.000 /далан нэгэн сая ерэн дөрвөн мянган/ төгрөгийн 35.194.000 /гучин таван сая нэг зуун ерэн дөрвөн мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг  Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/,  35.900.000 /гучин таван сая есөн зуун мянган/ төгрөгийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга /С.Болорцэцэг/ нарт тус тус даалгасугай.                 
  4. Төслийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга гарган  хийсэн ажлын  дүн мэдээг Засаг даргын Тамгын газарт ирүүлж хамтран ажиллахыг  дүүргийн Нутгийн захиргааны байгууллагууд, дэргэдэх хэлтэс албад болон аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад даалгасугай.
  5. “Хотын соёл” төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж,  хэрэгжилтийг хангаж  ажиллахыг Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба /У.Буянболор/, Төслийг өндөр түвшинд зохион байгуулж, үр дүнг Засаг даргын зөвлөлд танилцуулж ажиллахыг Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа нарт тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                              М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>