Албан бус-насан туршийн  боловсролын төвийн дүрэм , бүтэц  орон тоо, ажлын байрны тодорхойлолт  батлах тухай

2014 оны 04 сарын 24 өдөр                       Дугаар А/133

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 29.1.5 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэг, Боловсрол Шинжлэх ухааны сайдын 2012 оны А/178 тоот тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
  1. Дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн дүрмийг нэгдүгээр, бүтэц орон тоог хоёрдугаар, захирлын ажлын байрны тодорхойлолтыг гуравдугаар хавсралтаар тус тус  баталсугай.
  1. Төвийн үйл ажиллагаа, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

  __ оны___р сарын _____-ны өдрийн

__ захирамжийн нэгдүгээр хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

“АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ”-ЫН

ТӨВИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү дүрмээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв (цаашид “төв” гэх) –ийн үйл ажиллагааг зохицуулна.
  2. Дүүрэгт бие даасан төв ажиллана.
  3. Төв нь орон нутаг дахь Албан бус-Насан туршийн боловсролын хөтөлбөр боловсруулж сургалт явуулах, судалгаа хийх, төрийн болон төрийн бус байгууллага,  дотоод гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг насан туршийн боловсролын хүрээнд зохицуулах, иргэдэд боловсролын үйлчилгээ тасралтгүй үзүүлэх зорилготой боловсролын сургалтын байгууллага мөн.
  4. Төв нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон энэхүү  дүрмийг мөрдлөг болгоно.
  5. Төв нь байгууллагын тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэн банкинд харилцах данстай байна.

Хоёр. Төвийн удирдлага, зохион байгуулалт

2.1  Төвийг тухайн дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулж, орон нутгийн хүн амын тоо, үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран бүтэц, орон  тооны хязгаарыг тогтооно.

2.2 Төв нь 5000 хүртэлх хүн ам тутамд салбар нэгжтэй байж болно.

2.3 Төв нь захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш,  үйлчилгээний ажилтны орон тоотой байна. Захирлыг дүүргийн Засаг дарга холбогдох хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлөх ба бусад ажилтныг төвийн захирал томилж, чөлөөлнө.

2.4 Захирлын дэргэд удирдлагын зөвлөл ажиллана. Зөвлөлийн үйл ажиллагааг байгууллагын дотоод журмаар зохицуулна.

2.5 Төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг дүүргийн Засаг дарга, бусад ажилтны ажлын байрны тодорхойлолтыг төвийн захирал тус тус баталгаажуулна.

2.6 Төвийн дэргэд орон тооны бус мэргэжлийн баг, сонирхлын бүлгэм ажиллаж болно.

2.7 Төвийн үйл ажиллагаа нээлттэй, хүртээмжтэй, тасралтгүй байна.

Гурав. Төвийн эрх, үүрэг

3.1 Төв нь дараах эрхтэй.

3.1.1 Насан туршийн боловсролын тогтолцоо бүрдүүлэх, хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах

3.1.2 Тухайн орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын материаллаг бааз, боловсон хүчний нөөцийг түшиглэж, иргэдэд насан туршийн боловсрол олгох хүрээнд хамтран ажиллах

3.1.3 Орон нутгийн хүн амын боловсролын түвшинг судалж, санал, дүгнэлт боловсруулан орон нутгийн засаг захиргааны байгууллагаас шийдвэр гаргуулах, хэрэгжүүлэх

3.1.4 Үйл ажиллагааны хүрээнд дотоодын болон олон улсын байгууллага, иргэдтэй хамтран хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, бусад байгууллагын насан туршийн боловсролын чиглэлийн захиалгат ажил гүйцэтгэх

3.1.5 Хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, сургалт, судалгаа явуулах замаар санхүүгийн зохих нөөц бүрдүүлж, холбогдох хууль, журмын дагуу зарцуулах

3.2 Төв нь дараах үүрэгтэй.

3.2.1. Иргэдийн хүрээнд үндэслэн гэр бүл, иргэн, ёс суртахуун-төлөвшил, гоо зүй-мэдрэмж, амьдрах ухааны болон дүйцсэн хөтөлбөрийн  сургалт, нөлөөллийн арга хэмжээг тухайн орон нутагт тасралтгүй зохион байгуулах

3.2.2 Төвийн боловсон хүчний мэдлэг ур чадвар, мэргэжлийг дээшлүүлэх, ажлын  байрны нөхцөл, хөдөлмөр хамгааллыг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч, тогтвортой, бүтээлч хамт олныг бүрдүүлэх

3.2.3 Орон нутгийн холбогдох байгууллагууд, иргэдээс Албан бус-Насан туршийн боловсролтой мэдээ, судалгаа авч мэдээллийн сан бүрдүүлэн, Албан бус-Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэдээллийн санд нэгтгэх

3.2.4 Сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын нэмэлт, туслах материал, гарын авлагыг сайжруулах, салбар нэгжүүдэд түгээх

3.2.5 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Албан бус-Насан туршийн боловсролын үйлчилгээ, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах

3.2.6 Үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд Албан бус-Насан туршийн боловсролын үндэсний төв, нийслэл, дүүргийн Боловсролын газарт хүргүүлэх

Дөрөв. Төвийн санхүүжилт

4.1 Төвийн санхүүжилт нь дараах эх үүсвэрээс  бүрдэнэ.

  • Улсын төвлөрсөн төсөв
  • Орон нутгийн төсөв
  • Төсөл, хандив, тусламж
  • Бусад эх үүсвэр

4.2 Төвийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг дүрэмд зааснаас өөрөөр зарцуулахыг хориглоно.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

   ____ оны____р сарын _____-ны өдрийн

____захирамжийн хоёрдугаар хавсралт

ДҮҮРГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН

БҮТЭЦ, ОРОН ТОО

Албан тушаалын нэр

Орон тоо

1

Захирал

1

2

Сургалтын менежер

2

3

Нийгмийн ажилтан (сэтгэл зүйч)

1

4

Гэр бүлийн боловсрол хариуцсан багш

21

5

Иргэний боловсрол хариуцсан багш

6

Ёс суртахуун, төлөвшлийн боловсрол хариуцсан багш

7

Гоо зүйн боловсрол хариуцсан багш

8

Амьдрах ухааны боловсрол хариуцсан багш

9

Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын багш

10

Бичиг үсгийн сургалтын багш

11

Номын санч

1

12

Архив бичиг хэргийн эрхлэгч

1

13

Нягтлан бодогч

1

14

Үйлчлэгч

2

15

Жижүүр

3

16

Нярав

1

17

Эмч

1

18

Слесарь-сантехникч

1

19

Цахилгаанчин

1

БҮГД

37

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

   ____ оны____р сарын _____-ны өдрийн

_____захирамжийн гуравдугаар хавсралт

АЛБАН БУС НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН

ЗАХИРЛЫН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

А.ТАНИЛЦУУЛГА

1. Байгууллагын нэр:

Албан бус-Насан туршийн боловсролын төв

2. Нэгжийн нэр:

Засаг даргын дэргэдэх ажлын алба

3. Ажлын байрны нэр:

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирал

3.1. Албан тушаалын ангилал:

Удирдах албан тушаал

3.2. Албан тушаалын зэрэглэл:

ТҮБД-8

4. Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: Дүүргийн Засаг дарга

4.1. Албан тушаалын ангилал:

Улс төрийн албан тушаал

4.2. Албан тушаалын зэрэглэл:

УТ-

5. Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал:

Төвийн ажилтнууд

5.1. Албан тушаалын нэр:

Сургалтын менежер, н-бо, нийгмийн ажилтан-сэтгэл зүйч, багш, үйлчилгээний бусад ажилтан

5.2. Албан тушаал эрхлэгчдийн тоо: 37

Б.ЧИГ ҮҮРЭГ:

1.Ажлын байрны зорилго

Төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, насан туршийн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх

2. Ажлын байрны үндсэн зорилт

2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

  1. НТБ-ын талаар баримталж буй бодлого, эрх зүйн баримт бичгийн хүрээнд төвийн үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх
  2. Түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамран ажиллах
  3. Төвийн төсөв хөрөнгийг оновчтой төлөвлөх,үр ашигтай захиран зарцуулах
  1. Төлөвлөгөөг харьяалан удирдах албан тушаалтнаар батлуулан хэрэгжүүлж, үр дүнг тайлагнасан байна.
  2. Байнга хамтран ажилладаг байгууллага, иргэдийн түншлэл бий болсон байна.
  3. Төвийн гадаад болон дотоод нөөц боломжийг бүрдүүлэн, үр ашигтай зарцуулсан байна.

3. Ажлын байрны үндсэн үйл ажиллагаа

3.1 Хугацааг хувиар

  1. Төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөг улирал, жилээр гаргаж баталгаажуулах
  2. Төвийн ажилтнуудыг сонгон ажиллуулах, гэрээ байгуулж хэрэгжилтэнд хяналт тавих, үнэлэх
  3. Иргэдийн боловсролын түвшин, хэрэгцээний судалгааг байнга шинэчлэн гаргах ажлыг холбогдох хэлтэс, албадтай хамтран зохион байгуулах
  4. Судалгаанд үндэслэн сургалтын агуулга, арга зүй, хэлбэр, чиглэлийг тогтоох, сургалт явуулах ажлыг удирдан чиглүүлэх
  5. Төвийн боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх
  6. Байгууллагын үйл ажиллагааг тогтмолжуулах, сургалтын орчинг сайжруулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
  7. НТБ-ын мэдээллийн санг бүрдүүлэн шинэчилж, анализ хийх

 

  1. Төвийн үйл ажиллагааны тайлан, мэдээг жилд 2 удаа гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэх
  2. Үйл ажиллагаагаа сурталчлах, боловсролын үйлчилгээг хүн амд ойртуулах
  3. Төрийн ба төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллах

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага

1.1. Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Боловсролын бакалавр

Магистр

Мэргэжил

Багш

 

Мэргэшил

АББ, холимог бүлгийн сургалт

Судалгааны арга зүй

Туршлага

Тухайн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан

Багшийн ажлыг 5-аас доошгүй жил хийсэн байх

Ур чадвар

-Удирдах, зохион байгуулах

-Мэдээллийг ашиглах, боловсруулах

-Судалгаа хийх

-Бүтээлч

-Ачаалал даах

-Гадаад хэл

-Компьютерийн хэрэглээний програмтай ажиллах

1.2. Тусгай шаардлага

-АББ-ын үйл ажиллагааг төлөвлөх, удирдах

-Нийгмийн бүх давхаргын хүмүүстэй харилцах,

 хамтран ажиллах

 

     

Г.ХҮЧИН ЗҮЙЛС

1.  Ажлын байрны харилцах субъект

  1. Байгууллагын дотор талд байгаа

1.2. Байгууллагын гадна талд байгаа

-Сургалтын менежер

-Төвийн багш нар

-Суралцагчид

-Бусад ажилтан

-БШУЯ, Насан туршийн боловсролын үндэсний төв

-Иргэдийн хурал, Засаг дарга, Тамгын газар

-Нийгмийн хөгжлийн хэлтэс

- Боловсролын газар

-Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс

-Хөдөлмөрийн хэлтэс

-Боловсрол, нийгмийн хамгаалал болон хүүхэд,

залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа

явуулдаг олон улсын болон ТББ-ууд

-Иргэд хүн ам

2. Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага

Холбогдох хууль, дүрэм, журам, гэрээнд тусгасны дагуу хариуцлага хүлээнэ.

3. Ажлын байрны нөөц хэрэгсэл

3.1. Санхүүгийн

-Цалин хөлс нь Засгийн газраас баталсан

цалингийн сүлжээ, холбогдох бусад нэмэгдэл,

нэмэгдэл хөлс

-Төвийн захирлын хувьд байгууллагын балансд байгаа биет хөрөнгийг үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу захиран зарцуулах, батлагдсан төсөв, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хүрээнд зардал гаргах гэх мэт

 

3.2. Материалын

-Албан өрөөний тавилга

-Компьютер, принтер холбогдох техник хэрэгсэл

-Анги танхим, ширээ сандал

 

3.3. Хүний

-Албан бус насан туршийн боловсролын үйл

 Ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт

  34 ажилтны ажлын байр

 

3.4. Бусад

 

4. Ажлын байрны нөхцөл

4.1. Ердийн нөхцөл

-Ажлын хэвийн орчин, нөхцөлд ажиллана

 /Эрүүл ахуйн шаардлага хангасан, дулаан/

 

4.2. Онцгой нөхцөл

-Янз бүрийн насны олон хүнтэй байнга харилцана

-Анхан шатны нэгж дээр ажиллана

Д. БАТАЛГААЖУУЛАЛТ

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг буюу багийн ахлагч:

Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан:

Албан тушаалын нэр:

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн  дарга

Гарын үсэг:

 

20 ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр

Албан тушаалын нэр:

Засаг дарга

Гарын үсэг:

 

20 ... оны ...дүгээр сарын ... –ны өдөр

 

Захирамж

 

<< < 1 > >>