Газар эзэмших эрх олгох тухай

2014 оны 04 сарын 29 өдөр                       Дугаар А/139

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 27 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл-д тус дүүргийн нутаг дэвсгэрт 21 дүгээр хороонд  10.26 км урт 60 метрийн өргөнтэй 61.56 га зурвас газрыг Жаргалант тосгоноос Төв аймгийн Батсүмбэр сум хүртлэх замын барилгын ажил гүйцэтгэх зориулалтаар эзэмшүүлсүгэй.

2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба /Э.Болорчулуун/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                               М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>