Үнэлгээний хороо байгуулах тухай

2014 оны 04 сарын 29 өдөр                           Дугаар А/141

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 2014 оны Нийслэлийн Засаг даргын А/246 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.             Тус дүүрэгт 2014 онд “Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан”-ийн  хөрөнгөөр хэрэгжих “Камержуулалт”, “Хороодын замын тэмдэг тэмдэглэгээний” ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Б.Батдорж/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

..... дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Үнэлгээний хорооны дарга:  Б.Батдорж

Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч

Гишүүд                             Б.Баярмагнай

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга

Г.Ууганбаяр

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга

С.Санжаажамц

Худалдан авах ажиллагааны албаны цахилгааны инженер

Б.Лхагвабаатар

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Д.Хишигбаатар

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:   

С.Содгэрэл  Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

..... дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт

АЖЛЫН ЖАГСААЛТ

д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв /сая, төгрөг/

1

Камержуулалт /СХД/

1,600,0

2

Хороодод замын тэмдэг, тэмдэглэгээ хийх

10,0

 

НИЙТ

1610,0

 

Захирамж

 

<< < 1 > >>