Ажил зохион байгуулах тухай

2014 оны 05 сарын 02 өдөр                         Дугаар А/144

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн                 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1. Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилтэй холбогдуулан “Эрүүл эх-Эрүүл хүүхэд” болзолт уралдааныг 2014 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын              28-ны хооронд зохион байгуулсугай.

        2. Уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, зарцуулагдах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

        3. Болзолт уралдаанд зарцуулагдах  255.000 /хоёр зуун тавин таван мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч  /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

        4. Үйл ажиллагааг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын хэсэг  /Б.Оюунбилэг/-т даалгасугай.

      ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн нэгдүгээр хавсралт

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Ажлын хэсгийн дарга:             Б.Оюунбилэг

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Гишүүд:                                       У.Буянболор  

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга

А.Төгссайн

Эрүүл мэндийн нэгдлийн нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч

Т.Бат-Оргил

Захиргаа хуулийн хэлтсийн хороод хариуцсан мэргэжилтэн

Т.Баярмаа

Нийтийн биеийн тамир, эрүүл мэнд  хариуцсан мэргэжилтэн

Ө.Түмэнэрдэнэ

Хүүхэд залуучуудын асуудал хариуцсан  мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга:    Б.Жавзандулам     Улаан загалмайн хороон дарга

 

                                        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны_____р сарын_____-ний өдрийн

____р захирамжийн хоёрдугаар хавсралт

“ЭРҮҮЛ ЭХ- ЭРҮҮЛ ХҮҮХЭД” БОЛЗОЛТ

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

            Үндэслэл.

            Сүүлийн үед орчны бохирдол, хувь хүний эрүүл мэндийн мэдлэг дутмаг зэрэг олон шалтгаанаас үүдэн төрөх насны эмэгтэйчүүдийн халдварт болон халдварт бус өвчлөл ихэссэн, мөн бага насны хүүхдийн асаргаа муу, зохисгүй хооллолтоос  үүдэн аливаа өвчинд өртөмхий, бага жинтэй байх эрсдэл ихэсч байна.

            Зорилго.

            Хувь хүн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, өөртөө болон нөхөртөө анхны тусламж үзүүлж чаддаг болох, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, залуу эцэг эхчүүдийг хүүхдээ асарч сувилах арга барилд сургахад оршино.

            Хугацаа.

            2014 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд

            Хамрах хүрээ.

            Хороодын 0-5 настай хүүхэдтэй эхчүүд оролцох

            Зохион байгуулах байгууллага.

            Дүүргийн Засаг даргын Тамгын газар Нийгмийн хөгжлийн хэлтэс

            Дүүргийн Улаан загалмайн хороо

            Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл

            Үйл ажиллагааны чиглэл:

  1. Нийт оролцогч эх хүүхдийг бүртгэн суурь үнэлгээг хийх
  2. Нийт оролцогч эхчүүдэд хүүхдийн асаргаа, сувилгаа, зөв хооллолтын талаарх сургалт
  3. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх болон анхны тусламжийн сургалт явуулах
  4. Хүүхдийн зохистой хоол хийж сурсан ээжүүдийн хоолны үзэсгэлэн гаргах
  5. Ээжүүдийн мэдлэг сорьсон тэмцээн

Болзол.

  • Нийт явагдсан сургалт арга хэмжээнд бүрэн оролцсон байх
  • Уралдааны явцад эх болон хүүхдэд эрүүл мэндийн болоод мэдлэг хандлагын хувьд өөрчлөлт гарсан байх
  • Энэхүү уралдаанд оролцох чин хүсэл эрмэлзэлтэй байх

Шалгаруулалт.

Дээрх шаардлагыг үндэслэн 1, 2, 3 болон тусгай байруудыг шалгаруулж дараах байдлаар урамшуулна.

1 дүгээр байр – 1 ээж 1 хүүхэд – Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл

2 дугаар байр – 1 ээж 1 хүүхэд – Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл

3 дугаар байр – 1 ээж 1 хүүхэд – Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл

Тусгай байр – 2 ээж, 2 хүүхэд – бэлэг дурсгалын зүйл

Шагналыг Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 дугаар сарын   01-ний өдөр гардуулна.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны_____р сарын______-ний өдрийн

____р захирамжийн гуравдугаар хавсралт

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАРЦУУЛАХ ТӨСӨВ

 

д/д

Зардлын төрөл

Хэмжих нэгж

Тоо ширхэг

Нэгжийн өртөг

Нийт зардал

1

Өргөмжлөл /модон/

ш

3

25.000

75.000

2

Бэлэг дурсгалын зүйл

хүн

6

20.000

120.000

3

Тусгай байрын бэлэг дурсгал

хүн

4

15.000

60.000

4

Нийт дүн

 

 

 

255.000

 

Захирамж

 

<< < 1 > >>