“Мод тарих үндэсний  өдөр” - ийг  зохион байгуулах тухай

2014 оны 05 сарын 02 өдөр                           Дугаар А/146

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны                 239 дүгээр  тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2006 оны                   44 дүгээр  тогтоол,  Монгол  Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1. “Мод  тарих үндэсний өдөр”-ийг   2014 оны 05 дугаар сарын 10-нд Дүүргийн  Засаг  даргын  Тамгын  газрын  урд  талын талбайд зохион байгуулсугай.

2. Уг ажлыг зохион байгуулах  ажлын  хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр,  шаардагдах зардлын  хоёрдугаар   хавсралтаар тус  тус  баталсугай.

3.  Арга  хэмжээнд шаардагдах  1.760.000 /нэг  сая долоон зуун жаран мянган/  төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт,  бусад  сан  хариуцсан  нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д   зөвшөөрсүгэй.  

            4. “Мод тарих үндэсний өдөр”-ийг  зохион  байгуулах  ажлын төлөвлөгөө  гарган,  биелэлт үр  дүнг  тооцож,  тарьсан  модыг холбогдох газруудад хариуцуулан  өгч  ажиллахыг  Засаг  даргын  Тамгын  газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс  /Т.Сүхбаатар/-т   зохион  байгуулсан  ажлыг  мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг  Засаг  даргын  Тамгын  газрын  Хэвлэл мэдээлэл,  олон нийттэй  харилцах  алба   /У.Буянболор/-д    тус тус  үүрэг  болгосугай.   

            5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож тайланг Засаг даргад  танилцуулахыг Засаг даргын  Дэд  бүтэц,   нийтийн аж  ахуй хариуцсан   орлогч   /Ц.Төрхүү/-д даалгасугай. 

         

ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

                                                                          

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны_____р сарын______-ний өдрийн

____р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

АЖЛЫН  ХЭСГИЙН  БҮРЭЛДЭХҮҮН  

Ажлын  хэсгийн  дарга

Ц.Төрхүү

Дэд  бүтэц, нийтийн  аж ахуйн    асуудал  хариуцсан  орлогч  

Гишүүд    

Т. Сүхбаатар        

Дэд  бүтэц, тохижилтын хэлтсийн   дарга

 

А. Пүрэвсүрэн      

Захиргаа  хуулийн  хэлтсийн дарга

 

Г. Ууганбаяр        

Худалдаа үйлчилгээний хэлтсийн  дарга 

 

Б.Оюунбилэг       

Нийгмийн  хөгжлийн хэлтсийн  дарга

 

Д. Пүрэвсүрэн     

Аж  ахуйн  тасгийн  дарга

 

Д.Мөнхцэцэг       

“ТЦҮ” ОНӨААТҮГ-ын захирал

 

С.Мөнхбат            

 “ТҮТ”  ОНӨААТҮГ-ын Захирал

 

У. Буянболор        

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах  алба дарга

Нарийн  бичгийн  дарга                    

Г.Цэрэндулам       

Дэд  бүтэц, тохижилтын хэлтсийн  мэргэжилтэн

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                                        _____ оны ___-р сарын ___-ны өдрийн

  __-р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ШААРДАГДАХ  ЗАРДЛЫН  ТООЦОО

Д/д

Зардлын төрөл

Тоо, хэмжээ

Шаардагдах зардал /төгрөг/

Нэг бүрийн

Нийт

1

Тайз,  өсгөгч зөөвөрлөх унааны зардал

20 км х 2 удаа

100.000

100,000

2

Хар шороо татан авах тээврийн зардал

3  машин

120,000

360,000

3

Ус зөөвөрлөх тээврийн зардал

2  машин

50,000

100,000

4

Mод  тээвэрлэх  зардал  Улаанбаатар нэгтгэл  ОНӨААТҮГ-ын  хашаанаас  хороодод  тарааж  өгөх    

 

   50 удаа

 

 

500,000

5

2.0-3.0 метртэй /2 настай/ Улиас мод  худалдан  авах

100

3000

300,000

6

Үлгэр  жишээ хашаандаа  мод, бут, сөөг  тарьсан  зарим  айлуудыг  шагнаж  урамшуулах 

10 иргэн

40,00

400,000

 

 

 

 

1.760.000

 

Захирамж

 

<< < 1 > >>