Ажлын хэсэг байгуулах тухай

2014 оны 01 сарын 13 өдөр                        А/08

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

 
  1. Боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх, сургалтын чанарт тодорхой ахиц гаргах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Боловсролын Газраас гаргасан төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн сургалтын менежер, арга зүйч нарыг сэлгэн ажиллуулах зөвлөмжийн дагуу  зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн дарга: 

Н.Ганаа                                 Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч

Гишүүд :

Т.Зулбилэг                            Засаг даргын зөвлөх

Н.Баяраа                              Боловсролын хэлтсийн дарга

Ч.Гэрэлцэцэг                        Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн

Л.Чулуунцээл                       Боловролын хэлтсийн сургуулийн өмнөх

                                                боловсрол хариуцсан мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга:

Б.Бадамханд                       Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсрол

                                                хариуцсан мэргэжилтэн

  1. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллан, илтгэх хуудсаар танилцуулахыг  Ажлын хэсэг /Н.Ганаа/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>