Хороодын хүн ам мэдээллийн сан бүрдүүлэх тухай

2014 оны 02 сарын 17 өдөр                        А/33

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/72 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хороодод хөтлөгдөж буй анхан шатны бүртгэл, өрхийн бүртгэлийн  дэвтэрт өрх, хүн амын мэдээллийн сан бүрдүүлэх, бүрэн хөтлөгдсөн өрхийн дэвтрийн эцсийн дүнг 2014 оны 03 дугаар  сарын 01-ний дотор  мэдээллийн санд шивэх ажлыг зохион байгуулсугай.

2. Мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдуулан өрхийн бүртгэлийн дэвтрийг нэмж хэвлүүлэхэд  шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг Тамгын газар  /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

3. Захирамжийн хэрэгжилтийг хангаж дүн мэдээг 3 хоног тутамд статистикийн хэлтэст  ирүүлэх, тогтоосон хугацаанд Нийслэлийн Статистикийн  газар болон дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлж ажиллахыг Хороодын Засаг дарга нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>