Цэргийн дүйцүүлэх албанаас халах тухай          

2014 оны 05 дугаар сарын 19           Дугаар А/176

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын  2008 оны 49 дүгээр тогтоолын 49.1 дэх хэсгийг тус тус үндэслэн               ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. 2012 онд цэргийн дүйцүүлэх албанд элсэж,  дүүргийн шуурхай командад үүрэг гүйцэтгэн, алба хаах хугацаа дуусгаж, хавсралтад заагдсан нэр бүхий албан хаагчдыг цэргийн дүйцүүлэх албанаас халахыг Цэрэг татлагын товчооны дарга  /С.Мөнхчулуун/-д  үүрэг болгосугай.

            2. Цэргийн дүйцүүлэх албанаас халагдсан алба хаагчидтай холбогдох тооцоог хийж, бичиг баримтанд тэмдэглэл хөтлөн, дайчилгааны бэлтгэл нөөцөд бүртгэхийг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.

 

ХОТ БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТЫН

АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ 

ДАРГА                                                     Б.БАТДОРЖ

Захирамж

 

<< < 1 > >>