Сургалт зохион байгуулах тухай    

2015 оны 05 дугаар сарын 28          А/178      

            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг, Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 45 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/408 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/65 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Цэргийн дүйцүүлэх албанд 2014 онд элсүүлсэн алба хаагчдын цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг 2014 оны 06 дугаар сарын 03-17-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн сургалтын төвийг түшиглэн зохион байгуулсугай.

            2. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын сургалтад шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.

            3. Сургалтад шаардагдах зардал 834.230 /найман зуун гучин дөрвөн мянга хоёр зуун гучин/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

            4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТЫН

АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ 

ДАРГА                                                     Б.БАТДОРЖ

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны ..... дугаар сарын ..... өдрийн

            ........... -р хоёрдугаар захирамжийн хавсралт

ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТАНД

ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТӨГРӨГӨӨР

д/д

Зардлын төрөл

Хүний тоо

Нэг бүрийн үнэ

Зай хэмжээ

Бүгд

Зөвшөөрсөн

Тайлбар

1

Хувцасны зардал

8

90000

8 ком

720000

 

Китель өмд, малгай, захгүй цамц, лого эмбелем

2

Сургалтанд оролцогсдод гардуулах батламж, тооцооны хуудас

8

 

6000

 

8 ширхэг

48000

 

 

3

Шатахууны зардал

 

1790

250км

66230

 

ЗХ-ний 326-р анги ирэх очих

 

Бүгд

 

 

 

834.230

 

Захирамж

 

<< < 1 > >>