Агаарын бохирдлын эх үүсвэрийн   Улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах   ажлын хэсэг байгуулах тухай

2014 оны 05 дугаар сарын 30          Дугаар А/182

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухайн хуулийн 29 дүгээр зүлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.4, 8.1.5, 8.1.9, дэх заалт, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/181 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн нутаг дэвсгэрт агаар бохирдлын эх үүсвэрийн  нэгдсэн тоо бүртгэл явуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг   хавсралтаар баталсугай.

2. Агаарын бохирдлын суурин эх үүсвэр зуухны нэгдсэн тооллого, бүртгэлийг дүүргийн хэмжээнд зохион байгуулж явуулахад Байгаль орчин, ногоон        хөгжлийн сайдын тушаалаар баталсан журмыг мөрдөж ажиллан, ажлын хэсгийг нэгдсэн чиг удирдлагаар хангаж, зохион байгуулсан ажлын дүн мэдээг Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Төрхүү/-т үүрэг болгосугай.

                          ЗАСАГ ДАРГА                                          М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны___сарын ____ны өдрийн

____ дугаар захирамжийн хавсралт 

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Дарга

Ц.Төрхүү

Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуй асуудал хариуцсан орлогч

 

Гишүүд

С.Мөнхчулуун

Засаг даргын Тамгын газрын дарга

 

 

Г.Ууганбаяр   

Засаг даргын Тамгын газрын Худалдаа, Үйлчилгээний хэлсийн дарга

 

 

Т.Сүхбаатар   

Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга

 

 

 

Хороодын Засаг дарга нар

 

Нарийн бичгийн                   

дарга

М.Мөнхцэцэг

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний  хорооны дүүрэг хариуцсан ажилтан

 

 

Захирамж

 

<< < 1 > >>