Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй  гүйцэтгэлийн гэрээ байгуулах тухай

2014.06.02                                          А/185                                     Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн             11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/274 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гүйцэтгэлийн гэрээг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсугай.

            2. Гүйцэтгэлийн гэрээнд Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2014 оны Эдийн засаг, нийгмийн зорилт,  Эрүүл аюулгүй байдлын индексийн заалтууд, “Эрүүл хүн” хөтөлбөрийн заалтуудыг тус тус тусгахыг Эрүүл мэндийн нэгдлийн дарга /Ш.Хажидмаа/-д, гэрээг мөрдөн ажиллахыг Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

            3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга /Н.Ганаа/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>