Ус ашигласны  гэрээ  байгуулж,   төлбөр  хураамж  төвлөрүүлэх тухай   

2014.06.06                                          А/194                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн  тухай  хуулийн  23 дугаар  зүйлийн  23.2, 23.3  дахь хэсэг, Усны  тухай  хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн  29.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ус ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын судалгааг гаргаж,  мэдээллийн  сан  бүрдүүлж,  хоногт  50  шоометр хүртэл ус ашиглагч  иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын ус ашигласаны  дүгнэлт  гаргуулж, гэрээ байгуулан, төлбөр  хураамжийг  төвлөрүүлэх  ажлыг  2014 оны 3  дугаар улиралд   багтаан зохион байгуулахыг Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.

2. Дээрх  ажлыг  зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар тус  тус  баталсугай

3. Төлбөр хураамж төвлөрүүлэх ажилд шаардагдах 443.950 /дөрвөн  зуун дөчин гурван мянга есөн зуун тавин/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг  Тамгын газрын хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч                                   /Г.Отгонбаяр/-т   зөвшөөрсүгэй.   

4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар  хангаж, ажиллахыг  ажлын  хэсэг /Т.Сүхбаатар/-т үүрэг  болгосугай.                              

 

ЗАСАГ  ДАРГА                                      М.ЧИНБОЛД

                                                                          

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны___сарын ____ны өдрийн

____ дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт 

 

АЖЛЫН  ХЭСГИЙН  БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын  хэсгийн  дарга

 Т. Сүхбаатар     

Дэд  бүтэц, тохижилтын хэлтсийн   дарга

 

Гишүүд

А. Пүрэвсүрэн

Захиргаа,  хуулийн  хэлтсийн дарга

 

 

С.Болорцэцэг    

Санхүү, төрийн сангийн  хэлтсийн  дарга

 

 

Б. Баярмагнай   

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

 

Б. Чимэдцэеэ    

Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

 

 

Ц. Бажий            

Туул голын  сав  газар  Ус     ашиглалтыг  зохицуулах албаны  дарга /зөвшилцсөнөөр/

 

С.Туулмаа         

 

 

Ц.Идэрбат

Дэд  бүтэц, тохижилтын хэлтсийн  мэргэжилтэн                                                                             

Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуйн улсын байцаагч                

 

 

1, 20, 21, 22,  24,  25, 26, 32  дугаар  хороодын  Засаг  дарга нар 

 

Нарийн  бичгийн  дарга

Г.Цэрэндулам   

Дэд  бүтэц, тохижилтын хэлтсийн  мэргэжилтэн

 

 

Захирамж

 

<< < 1 > >>