Спорт өдөрлөг зохион байгуулах  тухай

2014.06.06                                           А/195                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Бүх нийтээр идэвхтэй хөдөлгөөн хийж, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, “Бүх нийтээрээ жингээ хасъя” аяны хүрээнд спорт өдөрлөгийг 2014 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд  зохион байгуулсугай.

            2. Уралдаан, тэмцээний зааврыг нэгдүгээр, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Үйл ажиллагаанд зарцуулагдах  2.776.500 /хоёр сая долоон зуун далан зургаан мянга таван зуун мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлбөр хураамжийн зардлаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

4. Спорт өдөрлөгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахыг Биеийн тамир, спортын хороо /Ц.Ганхүү/-нд, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадыг бүрэн хамруулж ажиллахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

            

                     ЗАСАГ ДАРГА                               М.ЧИНБОЛД

     Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 

“2014 - СПОРТ ӨДӨРЛӨГ”- ИЙН ЗААВАР

Нэг. Зорилго

Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр, биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төр захиргааны  байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөрийг сурталчлах, хамт олны биеийн тамирын арга хэмжээнд оролцох идэвхийг дээшлүүлэхэд оршино.

Хоёр. Тэмцээний журам, хугацаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, БТСХороо спорт өдөрлөгийг хамтран зохион байгуулна.

Тэмцээн 2014 оны 06 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Ирээдүй цогцолбор сургуулийн спорт зааланд явагдана.

Спортын төрөл

Оролцох бүрэлдэхүүн

Хугацаа

Явагдах сургууль

1

Ширээний теннис

Байгууллага тус бүрээс эр, эм 1 тамирчин

14/YI

3-р бага сургууль /83/

2-р ахлах сургууль /81/

2

Дартс

Хэлтсийн дарга

13/YI

3-р бага сургууль /83/

3

Волейбол

Эр-1, Эм-1 баг, тус бүр 8 тамирчинтай байна.

14/YI

Эр 82, 83-р сургууль

Эм 86, 81-р  сургууль

4

Сагсан бөмбөг

Эр-1, Эм-1, баг тус бүр 7 тамирчинтай байна.

15/YI

Эр 82, 83-р сургууль

Эм 81, 86-р сургууль

 

Тэмцээнд байгууллагын сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартсын аварга болон түүний харьяа хэлтэс албадын ажилтан, албан хаагчид оролцох ба  гэрээт болон цагийн ажилчид орохгүй болно.

Тэмцээний нээлтийн ажиллагааг 2014 оны 06-р сарын 15-ны 12.00 цагаас Ирээдүй цогцолборын 3-р бага сургууль дээр зохион байгуулна.

Нээлтийн ажиллагаанд багууд эмблем, хаяг, номертэй жигд хувцастай жагсана.

Гурав. Тэмцээний техникийн зөвлөгөөн, тэмцээн явуулах журам:

            Тэмцээний техникийн  зөвлөгөөнийг 2014 оны 06-р сарын 11-нд  14.00  цагт Нийгмийн даатгалын хэлтсийн хурлын зааланд зохион байгуулна.

Багууд техникийн зөвлөгөөнд ирэхдээ тамирчдын мэдүүлэг, багийн бооцооны мөнгийг авчрах бөгөөд багуудын оноолтыг хийж, тэмцээн зохион байгуулах журам, тэмцээний багуудын оноолт, багийн бүрдэлт, багуудын хүлээх хугацаа, бие халаалтын хугацаа зэргийг хэлэлцэнэ. Тухайн байгууллагад 2014 оны 04 дүгээр сарын 1-ны өдрөөс хойш ажилд орсон ажилтанг энэ удаагийн тэмцээнд оролцуулахгүй.

Байгууллагын нэгдсэн дүнг бага онооны системээр гаргана. Оноо тэнцсэн тохиолдолд медалийн чанарыг харгалзан дүгнэнэ.

            Тэмцээний оноолт хийж дууссаны дараа баг, тамирчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх боломжгүй. Мэдүүлэгт ороогүй тамирчин тэмцээнд оролцох эрхгүй болно.

            Дөрөв. Оролцох байгууллагууд:

  1. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид
  2. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба
  3. Засаг даргын Тамгын газар
  4. Хороод
  5. Газрын алба
  6. Нийгмийн даатгалын хэлтэс
  7. Татварын хэлтэс
  8. Бүртгэлийн хэлтэс
  9. Мэргэжлийн хяналтын хэлтэс
  10. Халамж үйлчилгээний хэлтэс
  11. Хөдөлмөрийн хэлтэс
  12. Боловсролын хэлтэс
  13. Худалдан авах ажиллагааны алба
  14. Хүүхэд гэр бүл хөгжлийн төв
  15. Цагдаагийн нэгдүгээр хэлтэс
  16. Цагдаагийн хоёрдугаар хэлтэс
  17. Цагдаагийн гуравдугаар хэлтэс
  18. Замын цагдаагийн тасаг
  19. Шүүх
  20. Прокурор
  21. Онцгой байдлын хэлтэс
  22. Эрүүл мэндийн нэгдэл
  23. Нэгдсэн эмнэлэг
  24. Өрхийн эрүүл мэндийн төвүүд
  25. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ –Сонгинохайрхан салбар төв
  26. Нийтлэг үйлчилгээний төв- ОНӨААТҮГ
  27. Тээвэрлэлт үйлчилгээний төв - ОНӨААТҮГ
  28. Тохижилт үйлчилгээний төв- ОНӨААТҮГ

Баг тамирчид дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Багийн мэдүүлэг /тамга, зурагтай баталгаажсан байна /
  • Багийн бооцоо 50.000 төгрөг
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын албаны тамирчдын албаны үнэмлэхийг ирүүлэх/
  • Иргэний үнэмлэх / эх хувиар /
  • Мандатны цээж зураг /3х4/

ЖИЧ: Багууд бооцооны мөнгөө ирүүлээгүй тохиолдолд тэмцээний сугалаа хийгдэхгүй тул тэмцээнд оролцох боломжгүй.

Дөрөв. Дүгнэх журам, шагналурамшуулал

Тэмцээний төрөл тус бүрд эр, эм, 1, 2, 3-р байрыг шалгаруулж, Байгууллагын нэгдсэн дүнгээр Тэргүүн байранд шалгарсан байгууллагыг Шилжин явах цом, мөнгөн шагналаар, 2,3-р байрт шалгарсан багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар,  сагсан бөмбөг, волейболын төрөлд “Шилдэг тамирчин”  эр, эм тус бүр 1-ийг шалгаруулж шагнаж урамшуулна.

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Захирамж

 

<< < 1 > >>