Хүний эрхийг хангах үндэсний  хөтөлбөрийн салбар хорооны дүрэм,  бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2014.06.09                                           А/196                                 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 167 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах салбар хорооны дүрэм”-ийг нэгдүгээр,  Салбар хорооны бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус  шинэчлэн байгуулсугай.

3. Дээрх үндэсний хөтөлбөрийг дүүрэгт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хяналт тавьж ажиллах, ажлын тайланг хагас, бүтэн жил тутам Нийслэлийн салбар хороонд хүргүүлж ажиллахыг салбар хорооны даргад үүрэг болгосугай.

4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын                   2012 оны 299 дүгээр захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                          М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны___сарын ____ны өдрийн ___

 ____р захирамжийн нэгдүгээр хавсралт 

МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ

ХӨТӨЛБӨРИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР

 ХОРООНЫ ДҮРЭМ

            НЭГ.   Нийтлэг үндэслэл

            1.1. Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар хороо нь Монгол Улсын хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр /цаашид “Үндэсний хөтөлбөр” гэх/-ийг хэрэгжүүлэх арга хэмжээг өөрийн байгууллагын хэмжээнд болон харъяа нутаг дэвсгэрийн хүрээнд зохион байгуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, Үндэсний хөтөлбөрийн хороо, түүний ажлын албанаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.

            1.2. Салбар хороо нь үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, бусад хууль тогтоомж, холбогдох Монгол улсын олон улсын гэрээ болон Засгийн газрын шийдвэр, энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.

            ХОЁР. Салбар хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт

            2.1. Салбар хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

            2.2. Хорооны дарга нь дүүргийн Засаг дарга  байна.

            2.3. Салбар хорооны бүрэлдэхүүнийг Засаг даргын захирамжаар батална.

            2.4. Салбар хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хорооны хуралдаан байна.

            2.5. Салбар хорооны даргын эзгүйд түүний томилсон хорооны  гишүүн түр орлоно.

            2.6. Салбар хороо нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

            2.7. Салбар хорооны гишүүдийн олонхи хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

            2.8. Салбар хороо нь тухайн байгууллагын тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ.

            ГУРАВ. Салбар хорооны бүрэн эрх

            3.1. Салбар хороо нь өөрийн байгууллагын хэмжэнд болон харъяа нутаг дэвсгэртээ Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тухай жилийн төсөвтөө тусган тусгай төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулна.

            3.2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажлын тухай хагас, бүтэн жилийн тайлан, мэдээг салбар хороо нь нийслэлийн салбар 6 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.

            3.3. Салбар хорооны үйл ажиллагаанд шаардагдах бичиг хэргийн зардал, бусад үйлчилгээг дүүргийн Тамгын газар хариуцах бөгөөд зардлыг нь хуралдаанаараа хэлэлцүүлэн төсөвтөө тусгаж санхүүжүүлнэ.

            3.4. Салбар хороо нь Үндэсний хөтөлбөрийн хороо, түүний ажлын албанд шууд захирагдана.

            ДӨРӨВ. Салбар хорооны ажлын алба

            4.1. Салбар хорооны нарийн бичгийн дарга нь ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг салбар хорооны даргын өмнө хариуцаж, салбар хороодын гишүүдийг мэдээллээр хангах, арга зүйн туслалцаа үзүүлэх, салбар хорооны хуралдааны бэлтгэл, шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бөгөөд орон тооны ажилтан байна.

            4.2 Салбар хорооны нарийн бичгийн даргыг Засаг дарга томилно.

            ТАВ. Бусад зүйл

            5.1. Салбар хорооны үйл ажиллагааг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны___сарын ____ны өдрийн ___

 ____р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ САЛБАР ХОРООНЫ

ГИШҮҮДИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

            Салбар хорооны дарга:

  • Дүүргийн Засаг дарга

Гишүүд:

  • Засаг даргын Тамгын газрын дарга
  • Өмч, газрын харилцааны  албаны дарга
  • Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга
  • Захиргаа, хуулийн хэлтсийн дарга
  • Худалдаа үйлчилгээний хэлтсийн  дарга
  • Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • Цэргийн штабын дарга
  • Цагдаагийн хэлтсийн дарга
  • Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга
  • Боловсролын хэлтсийн дарга
  • Халамж үйлчилгээний хэлтсийн дарга
  • Хөдөлмөрийн хэлтсийн дарга
  • Эрүүл мэндийн нэгдлийн дарга
  • Засаг даргын Тамгын газрын хуулийн зөвлөх
  • Дүүргийн хууль  зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч
  • Нарийн бичгийн дарга:
  • Захиргаа, хуулийн, хэлтсийн эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

Захирамж

 

<< < 1 > >>