Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналт шалгалт хийх ажил зохион байгуулах тухай
2014.06.09 А/197 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагууд нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалтын ажлыг 2014 оны 06 дугаар сарын 09 ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 20 ны өдрийг хүртэл зохион байгуулсугай.
2. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
3. Шаардагдах зардал болох 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг засаг даргын нөөц хөрөнгө бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгуулах, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллан, шалгалтын үр дүнг 2014 оны 07 дугаар сарын 01-ний дотор Засаг даргад танилцуулахыг ажлын хэсэг /Н.Ганаа/ үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2014 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн нэгдүгээр хавсралт
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн дарга Н.Ганаа
Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч
Гишүүд Г.Гэрэлмаа
Хөдөлмөрийн хэлтсийн дарга
А.Алтансүх
Онцгой байдлын хэлтсийн дарга
Ш.Адьяасүрэн
Хөдөлмөрийн хэлтсийн ХАБЭА-н асуудал
хариуцсан мэргэжилтэн
О.Хишигбаяр
Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын
байцаагч
Ч.Бүжинлхам
Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын
байцаагч
Нарийн бичгийн дарга Ц.Баттөр
Нийгмийн хөгжлийн хэлтсийн хөдөлмөр
Эрхлэлт нийгмийн хамгаалал хариуцсан
мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2014 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн хоёрдугаар хавсралт
ЗАРЦУУЛАГДАХ ТӨСӨВ
№ |
Хяналт шалгалтаар явах газрууд |
Унаа шатхууны зардал |
Зардал |
1 |
Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэл, 3 дугаар амбултор |
1 өдөрт 50.000 |
50,000 |
2 |
Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг |
1 өдөрт 50.000 |
250.000 |
ДҮН 300.000 |