Захирамж хүчингүйд тооцох тухай

2014.06.09                                          А/201                                Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Ахуйн шавьж мэрэгч устгах, ариутгал халдваргүйтгэл хийх тухай дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/9 дүгээр захирамжийг 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хүчингүйд тооцсугай.  
  2. Захирамжийг хүчингүй болсонтой холбогдуулан “Цасны хачир” ХХКомпани, “Сайн түшиг” ХХКомпани, “Хунт хайрхан” ХХКомпани, “Ариун орчин” ХХКомпаниудад  захирамжийг хүргүүлэхийг Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>