Хүүхдийн зусланд хяналт шалгалт  явуулах тухай

2014.06.09                                           А/202                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,  Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Хүүхдийн зуслангуудын 2014 оны зуны үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан хүүхдийн ая тухтай амрах орчин нөхцлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдлыг хангуулах,  хяналт тавих зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

  1.  Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцож ажиллахыг Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Н.Ганаа/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                              М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн хавсралт

 

ЗУСЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Ажлын хэсгийн дарга:

 

Н.Ганаа 

Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч

 

Гишүүд:

 

Б.Оюунбилэг            

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

 

 

Ш.Хажидмаа

Эрүүл мэндийн нэгдлийн дарга

 

 

С.Ганболд                 

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

 

 

Б.Батсуурь      

Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга

 

 

А.Алтансүх                

Онцгой байдлын хэлтсийн дарга

 

 

С.Жавхлантбаатар   

Замын цагдаагийн тасгийн дарга    

 

Нарийн бичгийн дарга:

 

Д.Дэлгэрбулаг   

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга

 

 

Захирамж

 

<< < 1 > >>