Хөрөнгө гаргах тухай

2014.06.10                                           А/204                              Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны                239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/449 дүгээр захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газар, гэр буудал, жуулчны баазын стандартын үзлэг, шалгалт явуулахад шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.

2. Хяналт шалгалтад зарцуулагдах 128.590 /нэг зуун хорин найман мянга таван зуун ерэн/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

3. Стандартын үзлэг, шалгалтыг зохион байгуулж үр дүнг танилцуулахыг Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                              М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___ -р сарын ____-ны өдрийн

____ дугаар захирамжийн хавсралт

 

 

СТАНДАРТЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ЗОХИОН

БАЙГУУЛАХАД ЗАРЦУУЛАГДАХ ЗАРДЛЫН ТӨСӨЛ

 

 

Явах маршрут

Явах зам /км/

Зарцуулагдах шатахуун

/100 км-15л/

Нийт зардал /1л-1670₮/

1

Баянхошуу бүс

80

12 л

20040

2

Баянголын ам /найрамдал /

180

27 л

45090

3

21-р хороо жаргалант тосгон

250

38 л

63460

Нийт дүн

510

77 л

128.590

 

Захирамж

 

<< < 1 > >>