Хог хаягдлын цэг байгуулах  тухай

2014.06.10                                           А/205                             Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хурганы хэсэгт малын гаралтай хог хаягдлыг цуглуулах, дарж устгах зориулалтаар 1,5 га газарт  хогны цэг байгуулсугай.
  2. Малын гаралтай хог хаягдал гаргадаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай тохижилт, цэвэрлэгээний гэрээ байгуулж, хог хаягдлын цэгт хог хаягдлаа байнга хаяж байгаа явцад хяналт тавьж ажиллахыг 32 дугаар хорооны Засаг дарга /Г.Мөнхтулга/-д үүрэг болгосугай. 

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>