Үнэлгээний хороо байгуулах тухай

2014.06.10                                           А/207                              Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 15 ны өдрийн  хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Дүүргийн “Засаг даргын Тамгын газрын захиргааны барилга” барих хөрөнгийг Нийслэлийн 2014 оны төсвийн тодотголд оруулан шийдвэрлүүлэх  болсонтой холбогдуулан  барилгын ажлын зураг төсвийн зөвлөх үйлчилгээний  ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

  1. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Р.Дагва/-д, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т,  хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

  1. Зураг, төсөв хийлгэхэд шаардагдах 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг  Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын Хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

 

  1. Тус захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч  Б.Батдоржид даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___ -р сарын ____-ны өдрийн

____ дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Үнэлгээний хорооны дарга:

Р. Дагва

Засаг даргын Эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал  хариуцсан орлогч

 

Гишүүд  

 Б.Баярмагнай

 

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

 

Г.Ууганбаяр

 

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга

 

 

Б.Оюунбилэг

 

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

 

 

Х.Батхүү

 

Худалдан авах ажиллагааны албаны дарга

 

 

Д.Хишигбаатар

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

 

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:   

 

С.Содгэрэл

Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн

                                                                        

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___ -р сарын ____-ны өдрийн

____ дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт

АЖЛЫН ЖАГСААЛТ

д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв /сая, төгрөг/

1

Дүүргийн “Засаг даргын Тамгын газрын захиргааны барилга ”-ын зураг төсвийн зөвлөх үйлчилгээ

120,0

 

НИЙТ

120,0

 

Захирамж

 

<< < 1 > >>