Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай

2014.06.16                                           А/209                              Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,  Газрын тухай хуулийн 61  дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/567 дугаар захирамжийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн Засаг даргын 2013 оны 328 дугаар захирамжийн З.Даваадаржид холбогдох хэсэг нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/567 дугаар захирамжаар хүчингүй болсонтой холбогдуулан, иргэн З.Даваадоржийн газар эзэмших эрхийн 002781 тоот гэрчилгээг хүчингүйд тооцсугай.

2. Захирамжийн хэрэгжилтийг хангаж иргэн З.Даваадоржид хуулийн хүрээнд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Өмч газрын харилцааны алба /Э.Болорчулуун/-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                        М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>