Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2014.06.16                                           А/210                             Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,  Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.2, 11.2,3, 11.2.4 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/461 дүгээр захирамжийг  тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн 22 дугаар хороо  Олон Улсын хүүхдийн Найрамдал төв,                24 дүгээр хороо Нарс  хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг хэвийн явуулах амрагч хүүхдүүдийн ая тухтай амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.

2. Дээрх арга хэмжээг мэргэжлийн удирлагаар ханган хүүхдийн хөгжих орчинг бүрдүүлж, зуслангийн үйл ажиллагааг чадвахижуулах арга хэмжээг  мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв /Д.Дэлгэрбулаг/-д, амрагч хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд харьяаллын дагуу хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах, зусланд ажиллах эмч, эрүүл ахуйч нарыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр байнга хангаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Ш.Хажидмаа/-д,  зуслангийн эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцөлийг шалгах хяналтын хуудсаар үнэлэх, гарсан зөрчлийг арилгуулах, сайжруулах, шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /С.Ганболд/-т, гарч болзошгүй гамшиг, аюулаас сэргийлэх бэлэн байдлыг хангах, гал унтраах анхан шатны норм, стандарт, техникийн нормативуудыг хэрхэн хангаж ажиллаж байгаад хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /А.Алтансүх/-т, дүүргийн  ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангуудад хүүхэд аюулгүй амрах, эрүүл орчин бүрдүүлэхэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, байнгын хяналтын цагдаа ажиллуулахыг Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс  /Б.Батсуурь, Т.Бакыт/-т, зуслангууд нэгдсэн журмаар автобусаар цуваа үүсгэн хөдлөхөд болон амрах ээлжийн төгсгөлд зуслангаас товлогдсон цэг дээр буух хүртэл цагдаагийн хамгаалалтын машиныг цувааны эхэнд явуулахыг Замын цагдаагийн тасаг /С.Жавхлантбаатар/-т тус тус даалгасугай.

            3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган  ажиллахыг Засаг  даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Н.Ганаа/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

Захирамж

 

<< < 1 > >>