“Хайлаар-2014” Эдийн засгийн  форум, үзэсгэлэн худалдаанд  оролцуулах тухай

2014.06.23                                           А/216                            Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн                         16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын А/153 дугаар захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Тус дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагаатай БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод болох “Хайлаар-2014” Монгол, Хятад, Орос гурван Улсын эдийн засгийн форум, үзэсгэлэн яармаг худалдаанд оролцуулахаар дүүргийн Засаг даргын Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Худалдан авах ажиллагааны албаны дарга Х.Батхүү, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга, Иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Ч.Гантүлхүүр нарыг 06 дугаар сарын 26-аас 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд БНХАУ-д томилон ажиллуулсугай.

            2. Тус арга хэмжээний бэлтгэл ажлыг өндөр түвшинд хангаж, зохион байгуулан оролцохыг Засаг даргын Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч /Б.Батдорж/-д үүрэг болгосугай

            3. Арга хэмжээнд шаардагдах төсвийн тооцоог хавсралтаар баталсугай.

           4. Албан томилолтод зарцуулагдах 6.037.500 /зургаан сая гучин долоон мянга таван зуун/ төгрөг, 2.056.400 /хоёр сая тавин зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын Гадаад томилолтын зардлаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-д, 2.939.000 /хоёр сая есөн зуун гучин есөн мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын Хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д, 1.042.100 /нэг сая дөчин хоёр мянга нэг зуун/ төгрөгийг Худалдан авах ажиллагааны албаны Төлбөр хураамжын зардлаас гаргахыг Худалдан авах ажиллагааны алба /Х.Батхүү/-нд тус тус зөвшөөрсүгэй.

 

                 ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

  ____ оны ___ дугаар сарын ___-ний өдрийн ____-р захирамжийн хавсралт

 

“ХАЙЛААР-2014” ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ХУДАЛДААНД ОРОЛЦОХОД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО

д/д

Зардлын нэр

Хоног

1 хоногийн зардал

Нийт

1

Онгоцны тийз /3 хүн/

-

567.800*1 хүн

394.400*1 хүн

 

962.200

 

2

Зам хоног /3 хүн/

4

50$*3хүн=150$/

200$*4хон=600$

/1.094.400 төг/

3

Автобусны түрээс

8

220.000

1.760.000

4

Шатахуун /100км-т 25л түлш зарцуулна/

2620км

/655л түлш/

1л түлш-1800төг

1.179.000

Бүх зардал

6.037.500 төг

Худалдан авах ажиллагааны албаны дарга Х.Батхүүд холбогдох зардал

д/д

Зардлын нэр

Хоног

1 хоногийн зардал

Нийт

1

Онгоцны тийз

-

677,300

 

677.300

 

2

Зам хоног

4

50$

50$*4хон=200$

/364.800төг/

Бүх зардал

1.042.100 төг/,

    

“ХАЙЛААР-2014” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ХУДАЛДААНД

 ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

Засаг, захиргааны төлөөлөл

Д/д

Нэр

Албан тушаал

Хүйс

Утасны дугаар

1

Б.Батдорж

Засаг даргын орлогч

Эр

 

2

Ш.Бат-Өлзий

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга

Эр

 

3

А.Баттулга

Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга

Эр

 

4

Х.Батхүү

 

 

Худалдан авах ажиллагааны албаны дарга

Эр

 

5

Ч.Гантүлхүүр

Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн

Эр

 

6

Д.Сүхболд

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны ажилтан

Эр

 

Аж ахуйн нэгжийн төлөөлөл

 

1

 

Б.Алтанбаяр

“Ховор угалз” ХХК

Эр

 

2

Я.Баттулга

“Ховор угалз” ХХК

Эр

 

3

М.Сувд-Эрдэнэ

“Сонгинохайрхан” Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо

Эм

 

4

Н.Дагвасамбуу

“Сонгинохайрхан” НӨШБҮХ

Эр

99186395

5

М.Янжмаа

“Ньюзагал” ХХК

Эм

 

6

Ш.Отгон

“Ньюзагал” ХХК

Эм

 

7

В.Багахангай

Мэжик винд ХХК

Эр

 

8

В.Баярмаа

Мэжик винд ХХК

Эм

 

9

О.Тамир

“Жимбий” ХХК

Эр

 

10

Б.Бадамцэцэг

“Жимбий” ХХК

Эм

 

 

Хайлаар хотод айлчлах Сонгинохайрхан дүүргийн

төлөөлөгчдийн автобусны мэдээлэл

 

Жолоочын нэр

Э.Очирхуяг

Паспортын дугаар

Е 0720985

Паспортын хүчинтэй хугацаа

23.06.2015

Автобусны марк

Hyunday County

Суудлын тоо

24

Улсын бүртгэлийн дугаар

42 63 УНН

Аралын дугаар

KMJHD17LPYC007453

Үйлдвэрлэсэн огноо

2000

 

Захирамж

 

<< < 1 > >>