Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014.06.24                                           А/218                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/294 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн “Орон сууцны хороолол доторх авто замын засварын” ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

           2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Х.Батхүү/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                                            .... оны ..... дугаар сарын ..... өдрийн

         ..... -р захирамжийн нэгдүгээр хавсралт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Үнэлгээний хорооны дарга:                     Х.Батхүү

Худалдан авах ажиллагааны албаны дарга

Гишүүд:                                                         Б.Оюунбилэг

Засаг даргын Тамгын газрын Нийгмийн  хөгжлийн хэлтсийн дарга

                                                  Г.Ууганбаяр

Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэсийн дарга

Д.Жаргалмандах

Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер

Б.Лхагвабаатар

Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Ц.Нямтулга

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:        

                                                       Ц.Чулуунцэцэг

Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                                            .... оны ..... дугаар сарын ..... өдрийн

      ..... -р захирамжийн хоёрдугаар хавсралт

АЖЛЫН ЖАГСААЛТ

д/д

 

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Батлагдсан төсөв /сая, төгрөг/

1

29-р хороо, Драгон төв орчмын орон сууцны хороолол доторх авто замын шинэчлэлт, 750 у/м

366,0

2

29-р хороо, Москва хороолол орчмын орон сууцны хороолол доторх авто замын шинэчлэлт, 100 у/м

57,0

3

15-р хороо, 23-р байрны өмнөх 160 у/м авто замын шинэчлэлт

71,5 

4

15-р хороо, 26-р байрны өмнөх 180 у/м авто замын шинэчлэлт

75,5 

 

НИЙТ

570,0

 

Захирамж

 

<< < 1 > >>