Арга хэмжээ авах тухай

2014.06.24                                           А/220                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,  Төсвийн тухай  хуулийн 16.5.7, 70.40.2 дахь заалт, Төрийн аудитын тухай хуулийн 15.2.3 дахь хэсгийг тус  тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны жилийн эцсийн  санхүүгийн нэгтгэсэн тайланд  Нийслэлийн  Аудитын газар санхүүгийн аудит хийж тайлангийн аудитаар хязгаарлалттай дүгнэлт өгсний дагуу санхүүгийн тайлан гаргах талаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж хариуцлагагүй ажилласан төсвийн шууд захирагч нарт  хариуцлага тооцсугай.

2. Хариуцлага тооцох төсвийн шууд захирагч нарын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

3. Төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулан, хэрэгжилтийг эрчимжүүлэн, үр дүнг өндөржүүлэн ажиллахыг Санхүү төрийн сангийн хэлтэс                   С.Болорцэцэгт даалгасугай.

                   ЗАСАГ ДАРГА                                      М.ЧИНБОЛД

 

       Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  

        2014 оны __дугаар сарын__ны өдрийн

                       ___ -р захирамжийн  хавсралт

 

ХАРИУЦЛАГА ТООЦОХ ТӨСВИЙН ШУУД

 ЗАХИРАГЧ НАРЫН ЖАГСААЛТ

 

 

 

Байгууллагын нэр

 

Хариуцлага тооцох алба тушаалтан

 

 

Нэр

 

Тооцох хариуцлага

 

1

Нийтлэг үйлчилгээний төв ОНӨҮГ

Захирал

Сарантуяа

Монгол Улсын Төсвийн тухай хууль

2

Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨҮГ

Захирал

Мөнхбат

Монгол Улсын Төсвийн тухай хууль

3

Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨҮГ

Захирал

Д.Мөнхцэцэг

Монгол Улсын Төсвийн тухай хууль

 

       Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  

        2014 оны __дугаар сарын__ны өдрийн

                       ___ -р захирамжийн  хавсралт

 

АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭРС

Нэр

Байгууллагын нэр албан тушаал

Гаргасан зөрчлийн хэмжээ

Авах арга хэмжээ

1

С.Мөнхбат

Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨҮГ-ын дарга

     85,571.8

мянган төгрөг

Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

 

2

Г.Сарантуяа

Нийтлэг үйлчилгээний төв ОНӨҮГ-ын дарга

   168,962.1 мянган төгрөг

Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөрторгох

 

3

Д.Мөнхцэцэг

Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга

Баримт үрэгдүүлсэн шалтгаанаар аудитад хамрагдаагүй

Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

 

Захирамж

 

<< < 1 > >>