Зөвшөөрөгдөөгүй цэгт амьд мал худалдаалахыг хориглох тухай

2014.06.25                                           А/221                                  Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн Газрын 2002 оны                 133 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 411, 2003 оны 468 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт зах” ХХКомпани, “Саян-уул” ХХКомпаний хашаанд амьд мал худалдаалахыг зөвшөөрсүгэй.
  2. Зөвшөөрөгдсөн цэгээс бусад байршилд амьд мал худалдаалах, нядалгаа хийх, арьс шир авах, гэр барих, бусад үйлчилгээ явуулахыг хориглосугай.
  3. Амьд мал худалдаалах цэгээс бусад газарт худалдаа хийж байгаа иргэдийг хуулийн дагуу зөвшөөрсөн цэгт байршуулах ажлыг зохион байгуулах  зардлыг хавсралтаар баталсугай.
  4. Дээрх ажилд зарцуулагдах  572.000 /таван зуун далан хоёр мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан Нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.
  5. Малын худалдааг хуулийн дагуу явуулахыг, олон нийтэд сурталчилахыг Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-д, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /С.Ганболд/-т, Нийгмийн хэв журам сахиулах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг Цагдаагийн 1 дүгээр хэлтэс  /Б.Батсуурь/-т, Амьд малын худалдаанаас гарах хог хаягдалыг тээвэрлэх, албадан нүүлгэлт хийх машин гаргахыг Тээвэрлэлт үйлчилгээний төв  /С.Мөнхбат/-д, захирамжийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т, 32 дугаар хорооны Засаг дарга /Г.Мөнхтулга/, Албадан нүүлгэлт хийсэн газрын ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг Буян-хөхий ХХКомпани /А.Амарбаян/-д нарт тус тус үүрэг болгосугай.
  6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч /Б.Батдорж/-д даалгасугай.

        

ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                                              _____оны_____сарын_____өдрийн

                                                                                        ____дугаар захирамжийн хавсралт

ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ ЦЭГТ АМЬД МАЛ ХУДАЛДААЛАХ

АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ШААРДАГДАХ ЗАРДАЛ

Д/д

Шаардагдах зардал

 

Хэмжээ

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

 

Хянасан

 

1

 

 

Шатахуун

 

200 л

 

1660

 

332.000

 

2

Самбар

4x4

60.000

240.000

 

3

НИЙТ

572.000

 

 

Захирамж

 

<< < 1 > >>