Захирамжид өөрчлөлт оруулах  тухай

2014.06.25                                         А/226                            Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 216 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Дүүргийн нийт хүн амын дунд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг хамт олонд тулгуурлан дээшлүүлж, тэднийг бие даан амьдрах, тэгш эрхээ эдлэх боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлж, амьдралын чанарт ахиц гаргахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах, төрийн болон төрийн бус байгууллага ба хүмүүсийн төлөөллөөс бүрдсэн, ‘’Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах’’ Тэгш дүүрэн, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжилттэй холбогдсон харилцааг зохицуулах хороог хавсралтаар байгуулсугай.

          2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг мөрдөх, зээл тусламжид хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгох судлах, хэрэгжилтийг хянах, тайланг хагас бүтэн жилээр гаргаж ажлын албанд хүргүүлж байхыг хөтөлбөрийн салбар хороонд, ажлын төлөвлөгөө, хэрэгжүүлэх аргыг хорооны гишүүдтэй хамтран боловсруулж, үйл ажиллагаа явуулах, үр дүнг тооцож ажиллахыг, хөтөлбөрийн хороон дарга /Б.Оюунбилэгт/-д, даалгасугай.

           3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын                   2013 оны 188 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүйд тооцсугай.

 ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

                                                                         Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
                                                           2014 оны........р сарын.........- ний өдрийн
         дугаар захирамжийн хавсралт

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ НИЙГЭМ

ХАМТ ОЛОНД ТҮШИГЛЭН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨТӨЛБӨРИЙН

ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Хорооны дарга                 Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Хөгжлийн

                                           хэлтсийн дарга

 

Хорооны гишүүд               Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн    

                                            хэлтсийн хөдөлмөр нийгмийн хамгаалал, төсөл    

                                            хариуцсан мэргэжилтэн

 

                                           Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн хөгжлийн

                                           бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн

 

                                           Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны СХДүүргийн                 

                                           салбар хорооны дарга

 

                                          Боловсролын хэлтсийн Албан бус боловсрол хариуцсан 

                                          Мэргэжилтэн

 

                                          Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн хөгжлийн бэрхшээлтэй     

                                          хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн

 

                                          Хөгжлийн бэрхшээлтэй Иргэн, хандивлагч байгууллагын

                                          төлөөлөл

                                      

                                          ЭМН –ийн мэдрэлийн эмч

 

Хөтөлбөрийн                    ЭМН- ийн захиргаа санхүү хариуцсан орлогч,

зохицуулагч

Захирамж

 

<< < 1 > >>