Зочид төлөөлөгч хүлээн авах  тухай

2014.06.25                                         А/228                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн               16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн 2014 оны Эдийн засаг нийгмийн зорилтод тусгагдсан  өндөр хөгжилтэй орны хот дүүргүүдтэй харилцаа тогтоох тухай 5.13 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Тайландын Вант Улсад суух Элчин сайдын яамны төлөөлөгчдийг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсугай.

2. Дээрх үйл ажиллагаанд зарцуулагдах 661.000 /зургаан зуун жаран нэгэн мянган/ төгрөгийг  Гадаад зочны зардлаас гаргахыг Тамгын газрын нягтлан бодогч /В.Янжиндулам/-д зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>