Болзолт уралдаан зарлаж дүгнэх  тухай

2014.07.01                                         А/236                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь  хэсэг, Монгол  Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал,     Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын 2006 оны 44 дүгээр  тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Нийслэлийн  375 жилийн  ой,  Хотын  соёл  төслийн  хүрээнд  дүүргийн Хороодын дунд “Шилдэг  ногоон  байгууламж”-тай ахмадын зөвлөл шалгаруулах  болзолт уралдаан зарлаж дүгнэсүгэй.

 

  1.  Уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус  тус  баталсугай.

3.  Арга хэмжээнд шаардагдах 2.944.000 /хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д   зөвшөөрсүгэй.   

4. “Шилдэг ногоон байгууламж”-тай ахмадын зөвлөл шалгаруулсан болзолт уралдааны дүнг 2014 оны 10 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг              Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.      

 

   ЗАСАГ  ДАРГА                                   М.ЧИНБОЛД

 

Захирамж

 

<< < 1 > >>