Тамхины тусгай зөвшөөрөл  олгох тухай

2014.07.02                                         А/237                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4 дэх заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7/64 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Худалдааны газрын стандартын  шаардлага  хангасан,  ЕБС-ийн                500м-ийн тойргоос гадагш байршилтай, тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл шинээр олгох  худалдааны 8  аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2. Дээрх газруудад олгох тамхины тусгай зөвшөөрлийн үнэт цаасны төлбөрийг нэхэмжлэлийн дагуу шилжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын  нягтлан бодогч /В.Янжиндулам/-д зөвшөөрсүгэй.

3. Энэхүү захирамжийг холбогдох хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэхийг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс /С.Ганболд/-т, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /Б.Батсуурь/-т, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Т.Бакыт/-т, Цагдаагийн 3 дугаар хэлтэс /О.Болдсайхан/-т, хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

ЗАСАГ  ДАРГА                                      М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>