Баяр наадмын үеэр хариуцлагатай жижүүр  ажиллуулах тухай

2014.07.04                                         А/243                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны  239 дүгээр тушаал,  Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2014 оны 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тулгар төрийн 2223, Их Монгол улс байгуулагдсны 808, Үндэсний эрх чөлөөний 103,  Ардын хувьсгалын 93 жилийн ой Үндэсний их баяр наадмыг  тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт гарч болзошгүй хэрэг зөрчил, автын осол, гал түймэр, үер, гоц халдварт өвчин, хүнсний хордлогоос урьдчилан сэргийлэх, болон иргэдээс ирсэн санал хүсэлтийг цаг алдалгүй барагдуулах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, Шуурхай мэдээллийн төв, холбогдох бусад байгууллага, хэлтэс, албад, хороодын Засаг дарга нартай байнгын холбоотой ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг нэгдүгээр, ажиллах албан хаагчдын шатахууны зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Шатахууны зардал 300.000  /гурван зуун мянган/  төгрөгийг  Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын  Тамгын газрын  хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч  Д.Отгонбаярт зөвшөөрсүгэй

3. Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч /Б.Батдорж/-д үүрэг болгосугай.

                                 ЗАСАГ ДАРГА                                М.ЧИНБОЛД

 

Захирамж

 

<< < 1 > >>