Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулж, зардал гаргах тухай

2014.07.08                                        А/246                          Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны  239 дүгээр тушаал,  Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2014 оны 02 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тулгар төрийн 2223, Их Монгол улс байгуулагдсны 808, Үндэсний эрх чөлөөний 103,  Ардын хувьсгалын 93 жилийн ой Үндэсний их баяр наадам болон уяачдын баярыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

Ажлын хэсгийн ахлагч:

 

Б.Батдорж

Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч

 

Гишүүд:

А.Пүрэвсүрэн

Захиргаа хуулийн хэлтсийн дарга

 

 

Г.Ууганбаяр

Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

 

 

Т.Сүхбаатар

Дэд бүтэц тохижитын хэлтсийн дарга

 

 

Д.Мөнхцэцэг

ТЦҮ ОНӨААТҮГ-ийн дарга

 

 

У.Буянболор

Хэвлэл мэдээлэл олон нийттэй хаилцах албаны дарга

 

Нарийн бичгийн дарга:

 

Д.Пүрэвсүрэн  

Аж ахуйн тасгийн дарга

                        

2. Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх  ажлын арга хэмжээний хүрээнд  хүй долоон худагт уяачдын наадмын талбайн үйлчилгээнд  ажиллах албан хаагчдын нэрийг нэгдүгээр, үйлчилгээнд зарцуулагдах зардлын төсвийг хоёрдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

4.  Баяр  наадмыг зохион байгуулахтай холбогдуулан гарах нийт зардал 8.249.500 /найман сая хоёр зуун дөчин есөн мянга таван зуун/ төгрөгийн, 3.490.000 Гурван сая дөрвөн зуун ерөн мянган төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын  Тамгын газрын  хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч  Д.Отгонбаярт,  наадмын талбайн үйлчилгээний үйл ажиллагааны арга хэмжээнд зарцуулагдах 4.759.500 /дөрвөн сая долоон зуун тавин есөн мянга таван зуун/ төгрөгийг Тамгын газрын  төлбөр хураамжийн   зардлаас  гаргахыг Тамгын газрын дарга С.Мөнхчулуун   нарт тус тус зөвшөөрсүгэй.

5. Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч /Б.Батдорж/-д үүрэг болгосугай.

                                                                      ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>