2021 оны 04 сарын 02 өдөр                       Дугаар А/244                                     Улаанбаатар хот

 

 

Коронавируст халдвар (Ковид 19)-ын

тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх

 зарим арга хэмжээний тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “в”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.7 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 64 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 18, 20, 21 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/246 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшинд шилжүүлсэн хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 06:00 цагаас 4 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан дараах арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлэхийг Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллага, хороодын Засаг дарга нар, нутаг дэвсгэрийн бүх байгууллага, хуулийн этгээдүүдэд үүрэг болгосугай.

 

1.1.Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлж, иргэдийг хамруулах хуваарь, төлөвлөгөөг дээд байгууллагаас гаргасан шийдвэртэй уялдуулан гаргаж, дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх;

1.2.“Халдварын эсрэг хамтдаа” уриан дор иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх ажилд хяналт тавих, халдварын тархалтыг бууруулах;

1.3.Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, хүүхдийн тоглоомын талбайн халдваргүйтгэлийг хийх, байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулж, хяналт тавих;

1.4.Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй хорооны нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж ажиллах;

1.5.Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилтан, албан хаагчдаа 30 хүртэл хувиар ажиллуулах, бага насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

1.6.Зайлшгүй тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэд, оршин суугчдад уриалах;

1.7.Баруун туруун, эмээлт дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор дүүргийн 21, 32 дугаар хорооны иргэдийг иргэний үнэмлэхээр, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх;

1.8.Хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай (эрүүл мэнд, буяны ажил) иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай) тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПГУ шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах, халдварын тархалт бүртгэгдсэн газраас ПГУ шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж оруулах, маршрутын бус замын хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах;

 

2.Хязгаарлалт тогтоох төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлийг хавсралтаар баталж, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосугай.

 

3.Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдлыг хянах, эрүүл мэндийг хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулж, үүссэн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тухай бүр мэдээлж, хамтран ажиллахыг хороодын Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг болгосугай.

 

4.Цаг үеийн нөхцөл байдалд шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т, үйл ажиллагаатай холбоотой зардлыг тухай бүр батлуулж, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

5.Дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэдэд мэдээлж, сурталчлахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Оюунгэрэл)-д даалгасугай.

 

6.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга (Э.Ниндэв)-д даалгасугай.

 

7.Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/234 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 4-р сарын 02-ны өдрийн

А/244 -р захирамжийн хавсралт

 

 

ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

 

 

1

Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт

2

Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

3

Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

4

Соёл урлагын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ

5

Бүх төрлийн баар

6

Нийтийн бүжиг, бүжгийн клуб

7

Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

8

Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

9

Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 5-аас дээш хүнтэй/

10

Алжаал тайлах төв

11

Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв

12

Саун, бассейн

13

Дэн буудал

14

Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд

15

Амралт, сувилалын газар

16

Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (дотоод орчинд 5-аас дээш хүнтэй бол)

 

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>