2021 оны 04 сарын 23 өдөр                    Дугаар А/286                                   Улаанбаатар хот

 

 

Мал, амьтны сэг зэм устгах, ариутгал

халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 а, 29.2, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/64 дүгээр тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны А/71 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/239 дүгээр захирамж, нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2021 оны А/27 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан борлуулдаг цэг, худалдааны төв, мал нядалгааны газар, амьд малын зах, үүсмэл болон төвлөрсөн хогийн цэг, мал, амьтны аж ахуйн хашаа, хороо, тоног хэрэгсэлд, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг 2021 оны 4 дүгээр сарын 16-наас 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

2.Мал, амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулалтын өндөр төвшинд чанартай зохион байгуулахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд (Буянхөхий ХХК, Бамбуу ХХК, РЭЗ ХХК)-д, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Хөдөө аж ахуйн тасаг (С.Мижиддорж)-т, гүйцэтгэлд хяналт тавьж, мэдээ, тайланг 7 хоног бүр тайлагнаж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (Г.Содмэргэн)-д үүрэг болгосугай.

 

3.Мал, амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэлийн ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 6,089,250 (Зургаан сая наян есөн мянга хоёр зуун тавин мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч (Э.Ууганцэцэг)-д даалгасугай.

 

                 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

                                                              

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 04-р сарын 23-ны өдрийн

А/286-р захирамжийн хавсралт

 

 

МАЛ, АМЬТНЫ СЭГ ЗЭМ УСТГАХ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН                                                      АЖИЛД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО

 

 

Ариутгал, халдваргүйтгэл

Аж ахуйн нэгж

Шатахуун

Төрөл

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

1

Буян хөхий ХХК

АИ-92

475

1450

688,750

ДТ

150

2190

328,500

Нийт

1,017,250

2

Бамбуу ХХК

АИ-92

475

1450

688,750

ДТ

150

2190

328,500

Нийт

1,017,250

3

РЭЗ ХХК

АИ-92

225

1450

326,250

ДТ

100

2190

219,000

Нийт

545,250

4

Хяналт шалгалтын зардал

АИ-92

250

1450

362,500

Нийт

2,942,250

Мал, амьтны сэг зэм устгах

1

Ковш

хоног

1

800.000

800,000

2

Булах зардал

Хоног

1

500.000

500,000

3

Тээврийн зардал

Рейс (2 хоног)

8

150.000

1,200,000

4

Ачих ажилчдын зардал

Хүн (2 хоног)

8

70.000

560,000

5

Хяналт шалгалтын зардал

АИ-92

60

1450

87,000

Нийт

3,147,000

Бүгд

6,089,250

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>