Үйл ажиллагаа зохион байгуулах тухай

 

 

2021 оны 04 сарын 29-ний өдөр               Дугаар А/294                     Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5”а”, 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг танхимын бус хэлбэрээр зохион байгуулах болсонтой холбогдуулан цар тахлаас үүссэн үр дагаврыг арилгах хариу арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ажлыг  “Ковид 19”-ын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулсугай.

 

            2.“Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилтаа ахиулцгаая” уриан дор “BOOM” төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамжийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 22.249.400 (Хорин хоёр сая хоёр зуун дөчин есөн мянга дөрвөн зуу) төгрөгийг дүүргийн Тамгын газрын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон ажиллахыг дүүргийн Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч-дүүргийн Засаг даргын орлогч (Э.Ниндэв)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн

А/294 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 

 “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН АМЖИЛТАА АХИУЛЦГААЯ” УРИАН ДОР ХЭРЭГЖҮҮЛЭХ “BOOM/ӨСӨЛТ” ТӨСЛИЙН УДИРДАМЖ

 

Нэг. Зорилго:

 

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын үйл ажиллагааг танхимын бус

 хэлбэрээр зохион байгуулах болсонтой холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар ангийн суралцагч бүр элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгөх, хүссэн их дээд сургуульд элсэн суралцахад бэлтгэх,  ерөнхий боловсролын сургууль, багш нарын үйл ажиллагааны менежментийг оновчтой, үр дүнтэй чиглүүлэхэд төслийн зорилго оршино.

Хоёр. Хамрах хүрээ:

Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн бүх суралцагчид, багш нар, сургалтын менежер, захирлууд хамаарна.

Гурав. Зохион байгуулагч:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Ерөнхий боловсролын сургуулиуд.

Дөрөв. Хэрэгжих хугацаа:

2021 оны 4 дүгээр сарын 15-наас 2021 оны 7 дугаар сарын 15-ны хооронд хэрэгжинэ.

Тав. Хэрэгжүүлэх зорилго чиглэл:

2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцагч бүр дараах зорилгод хүрэх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд төслийн үйл ажиллагаа чиглэгдэнэ.

Суралцагчдын цахим орчинд бие даан суралцах арга барилд сургах

Мэргэжлээ зөв сонгох ойлголтыг нэмэгдүүлэх

Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөх

Хүссэн их дээд сургуульд элсэн суралцах

Багш нарын цахим орчинд заах, сургах арга барилыг сайжруулах

 

Зургаа. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

Хийгдэх ажлууд

Хугацаа

Хариуцах эзэн

1

2020-2021 оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын 10 судлагдахуунаар шалгалт өгөх суралцагчдын судалгааг нэгтгэн гаргаж, анализ хийх

4-р сарын 20-ны дотор

БХ, ЕБС

2

2020-2021 оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын 10 судлагдахууныг заадаг багш нарын судалгаа гаргах

4-р сарын 20-ны дотор

БХ, ЕБС

3

10 судлагдахууны нэгдсэн баг нь нийслэлийн Боловсролын Газрын зөвлөлдөх багтай хамтран сургалтын төлөвлөгөө гаргаж ажиллах

4-р сарын 20-25-ны дотор

БХ, ЕБС

4

Теле болон цахим сургалтад хамрагдах боломжгүй суралцагчдын сургалтын хоцрогдлыг арилгах арга хэмжээ авах

4-р сарын 25-ны дотор

БХ, ЕБС

5

Суралцагчид, судлагдахууны багуудад их дээд сургуулийн багш нар  болон холбогдох мэргэжлийн багш нарын зөвлөгөө авах, онлайн сургалт зохион байгуулах

4-р сарын 25-наас

6-р сарын 1-ний хооронд

НХХ, БХ, ЕБС

6

12 дугаар анги төгсөх нийт 2300 суралцагчдад дата, дугаартай болгох

1-р сарын 25-наас

2-р сарын 05-ны хооронд

НХХ, БХ, ЕБС

7

Элсэлтийн ерөнхий цахим сорилго шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулах

2-р сарын 26-наас

6-р сарын 1 хүртэл

Нийслэлийн зөвлөлдөх баг, дүүргийн 10 судлагдахууны баг, ЕБС

8

“Багшийн туслах 800” цахим хөтөлбөрт суралцагчдыг хамруулах

4-р сарын 20-ноос

5-р сарын 15-ны дотор

НХХ, БХ, ЕБС

9

Суралцагчдад орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлийн үндсэн дээр халдвар хамгааллын дэглэм баримтлан, сургуулийн орчинд давтлага зохион байгуулах (Улсын онцгой комиссын тухайн үеийн шийдвэрийг харгалзана).

5-р сарын 1-нээс

6-р сарын 15-ны дотор

БХ, ЕБС

10

Мэргэжил сонголтын чиглэлээр зөвлөгөө өгөх, үнэлгээний тестээр үнэлэх ажлуудыг зохион байгуулах

4-р сарын 25-наас

5-р сарын 15-ны дотор

ГБХЗХ, ЕБС

11

Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог ахиулцгаая уриан дор хэрэгжүүлэх “BOOM” төслийн цахим хуудас ажиллуулах

Төслийн хугацаанд

НХХ, ГБХЗХХ, БХ, ЕБС

12

Суралцагч, багш нарт зориулан элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэх, мэргэжилт сонголтоо оновчтой хийх талаар салбарын манлайлал болсон зөвлөх багш, сургагч багш нараар дамжуулан podcast, livestream, challenge хэлбэрээр зохион явуулах

Төслийн хугацаанд

НХХ, ГБХЗХХ, БХ, ЕБС

13

Өмнөх жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн төгсөгчдөөс туршлага судлах, зөвлөгөө мэдээлэл хийх

Төслийн хугацаанд

НХХ, БХ, ЕБС

14

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдыг Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулах

Төсөл хэрэгжсэний дараа

НХХ, БХ

15

Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдыг амжилттай бэлтгэсэн сургууль, баг, багш нарыг шалгуур үзүүлэлтийн дагуу Монголын багш нарын баярын өдрөөр урамшуулах

10-р сард

НХХ, БХ

16

Сурталчилгааны шторк бэлтгэн, олон нийтэд түгээх

Төслийн хугацаанд

НХХ, БХ, ХМА

 

Долоо. Үр дүн:

 

2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцагчдын бие даан элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх арга барил, мэдлэг, ур чадвар нэмэгдэж, хүссэн их дээд сургуульдаа суралцан мэргэжил эзэмших нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн сургуулийн менежмент, багш нарын цахим орчинд заах ур чадвар дээшилж, элсэлтийн ерөнхий шалгалтын дүүргийн дундаж оноо өмнөх хичээлийн жилээс нэмэгдсэн үр дүн гарсан байна.

Төслийн үйл ажиллагааны үр дүн, ач холбогдол, судалгаа              шинжилгээ-үнэлгээг үндэслэн цаашид үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцэж, шийдвэрийг дүүргийн Засаг даргад танилцуулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн

А/294 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралт

 

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫН ТООЦОО

 

 

Үйл ажиллагаа

Шаардагдах зардлын нэр

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ /төгрөгөөр/

Нийт үнэ /төгрөгөөр/

1

Суралцагчид, судлагдахууны багуудад их дээд сургуулийн багш нар  болон холбогдох мэргэжлийн багш нарын зөвлөгөө авах, онлайн сургалт зохион байгуулах

Багшийн зардал (10 судлагдахуун тус бүр)

30 хүн х 2 удаа

50,000

3,000,000

2

“Багшийн туслах 800” цахим хөтөлбөрт суралцагчдыг хамруулах

Багшийн туслах аппликейшн 1 сарын эрх

2212 суралцагч

3950

8,737,400

3

Онлайн тест

2212 суралцагч

1000

2,212,000

4

Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог ахиулцгаая уриан дор хэрэгжүүлэх “BOOM” төслийн цахим хуудас ажиллуулах, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах

Хэвлэл мэдээллийн байгууллага, контент бэлтгэх

2 удаа

1,750,000

3,500,000

5

Суралцагч, багш нарт зориулан элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэх, мэргэжил сонголтоо оновчтой хийх талаар салбарын манлайлал болсон зөвлөх багш, сургагч багш нараар дамжуулан podcast, livestream, challenge хэлбэрээр зохион явуулах

Багш нарын хөлс

5 хүн

200,000

1,000,000

6

Оролцогч нарын урамшуулал

5 удаа

200,000

1,000,000

7

Сурталчилгааны шторк бэлтгэн, олон нийтэд түгээх

Тухай бүр

-

2,800,000

НИЙТ

22,249,400

 

 

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>