“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

дэд хөтөлбөр”-ийн 2021 оны үйл ажиллагааны

төлөвлөгөөг батлах тухай

 

 

2021 оны 04 сарын 29-ний өдөр               Дугаар А/296                     Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны А/35 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 7 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг  хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хавсралтаар баталсугай.

 

            2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 93,400,000 (Ерэн гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг дүүргийн Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч–дүүргийн Засаг даргын орлогч (Э.Ниндэв)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн

А/296 дугаар захирамжийн хавсралт

 

 

 

 “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД ХӨТӨЛБӨР”-ИЙН 2021 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хийгдэх ажил

Хүрэх үр дүн

Шаардагдах төсөв, хөрөнгийн эх үүсвэр /сая.төгрөг/

Хугацаа

Хариуцах байгууллага

1

2

3

4

5

6

7

Дүүргийн хүн амын дунд хөдөлмөр эрхлэлтийн суурь судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэх зорилтын хүрээнд:

1

4.1.1. Нийгмийн халамжийн хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаанд хамрагддаг өрхийн хөдөлмөрийн насны иргэдийн судалгаа хийх

Судалгаанд хамрагдсан, ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ, ур чадварыг тодорхойлон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулж амьжиргааны түвшинг дээшлүүлэх

50-с доошгүй хувь нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан байна.

Улсын

төсөв

2021

ХХҮХ, НХХ

Ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэргэжлийн сургалт зохион байгуулах зорилтын хүрээнд:

2

4.2.1. Мэргэжлийн ур чадвар  олгох сургалтад зорилтот бүлгийн иргэдийг хамруулах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эх, ажилгүй, ажилгүйдэлд өртөж болзошгүй  иргэдийг мэргэжлийн ур чадвар  олгох сургалтад хамруулах

Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, Гар урлал инновацын төв, 40-өөс дээш насны ажилгүй, нийт 75 иргэнийг мэргэжлийн ур чадвар  олгох сургалтад хамруулна.

Улсын төсөв, орон нутгийн төсөв

10,0

2021

НХХ, ХХҮХ, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Гар урлал инновацын төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

1

2

3

4

5

6

7

3

4.2.2. Мэргэжлийн ур чадвар олгох сургалт болон үйлдвэрлэл дээрх сургалтад  ажилгүй иргэдийг хамруулах

Ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан ажилгүй иргэдийг мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамруулах

Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран мэргэжлийн ур чадвар олгох сургалтад ажилгүй нийт 50 иргэнийг хамруулна.

Улсын

төсөв

2021

НХХ, ХХҮХ

Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг дэмжих, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зорилтын хүрээнд:

4

4.3.1. Бичил бизнес эрхлэгчдийг жижиг зээлийн үйлчилгээнд хамруулах

Бичил бизнес эрхлэгчдэд зээлийн өмнөх сургалт зохион байгуулж, жижиг зээлийн үйлчилгээнд хамруулах

150 иргэнийг   зээлийн үйлчилгээнд хамруулна.

Олон улсын санхүүжилт

2021

НХХ, ХХҮХ, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

5

4.3.2. Өрхийн болон бичил бизнес эрхлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих

Нэгдсэн болон төрөлжсөн хэлбэрээр үзэсгэлэн худалдаа, өдөрлөг арга хэмжээ зохион байгуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих

Борлуулалтыг дэмжих үзэсгэлэн худалдаа, өдөрлөг арга хэмжээ зохион байгуулна.

-

2021

НХХ, ХХҮХ, ЖДҮДМСТөв,  Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Төрийн бус байгууллагууд

6

Үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг цахим орчинд сурталчлах

Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжинэ

Орон нутгийн төсөв

2,0

2021

НХХ, ХХҮХ ЖДҮДМСТөв

Зорилтот бүлгийн иргэдийн хэрэгцээ, ур чадварт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл арга хэмжээг зохион байгуулах зорилтын хүрээнд:

7

40-өөс дээш насны  ажил хайгч болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдийг байнгын болон түр ажлын байранд  зуучлан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

Ажлын туршлага, ур чадвар бүхий 40-өөс дээш насны ажил идэвхтэй хайж буй иргэдийг бүртгэн, ажил олгогчид санал болгож ажлын байранд зуучлах

250 иргэнийг ажлын байранд зуучилна.

Улсын төсөв

2021

НХХ, ХХҮХ

8

4.4.2. Өрхийн амьжиргааг сайжруулах  төсөл хэрэгжүүлэх

Зорилтод өрхүүдийг амьжиргаа сайжруулах  төсөлд хамруулах

270 өрх төсөлд хамрагдсан байна.

ОУБ-ийн төсөв

2021

НХХ,ХХҮХ, ГБХЗХХ “

ДЗ-Монгол” ОУБ

9

4.4.3. Зорилтот бүлгийн иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв", "Гар урлал-Инновацийн төв"-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, Өнөр, Төвийн бүсүүдэд шинэ төв байгуулах

“Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Гар урлал-Инновацийн төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх

Зорилтот бүлгийн 100 иргэдэд мэргэжлийн сургалтыг зохион байгуулж хөдөлмөрт бэлтгэсэн байна.

Орон нутгийн төсөв

27,9

2021

НХХ, ХХҮХ

10

“Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” байгуулах

Өрх толгойлсон, ажилгүй, хорихоос суллагдсан, архины хамааралтай, хувиараа хөдөлмөр эрхлэгч эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих төвийг байгуулах

Зорилтод эрэгтэйчүүдэд мэргэжлийн сургалтыг зохион байгуулж, сэтгэлзүйн зөвлөгөө өгч хөдөлмөрт бэлтгэсэн байна.

Улсын төсөв

Орон нутгийн төсөв

47,5

2021

НХХ, ХХҮХ

4.5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд чиглэсэн ажлын байрны чиг баримжаа олгох сургалт, хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулах зорилтын хүрээнд:

11

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв”-ийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, хөдөлмөрт бэлтгэх байнгын ажлын байрыг бий болгох

Зорилтод иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хөдөлмөрт бэлтгэх байнгын ажлын байр бий болж үйлчилгээ үзүүлсэн байна.

Орон

нутгийн төсөв

6,0

2021

НХХ, ХХҮХ

12

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд  хамруулах

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээнд 150, төсөл, хөтөлбөрт 200 иргэнийг хамруулна.

Улсын

 төсөв

2021

 

 

 

НХХ, ХХҮХ

 

 

 

1

2

3

4

5

6

7

 Залуучуудыг  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулж бизнес эрхлэх ур чадварт нь тулгуурлан гарааны дэмжлэг олгох зорилтын хүрээнд:

13

Тэргүүн туршлага, шинэ технологид суурилсан шинэлэг бизнес санааг дэмжих, гарааны компани эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх

Гарааны бизнес эхлүүлэх хүсэлтэй залуучуудад аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах

150-200 иргэнийг сургалтад хамруулна.

Улсын

Төсөв

6,0

2021

ЗДТГ, НХХ, ХХҮХ, ГБХЗХХ

14

Старт-апп арга хэмжээнд хамруулж гарааны дэмжлэг олгох

Шалгарсан төсөлд гарааны бизнесийн санхүүгийн дэмжлэг олгох, борлуулалтын болон ажлын байрны түрээсийн хөнгөлөлт олгох

5 иргэний төслийг шалгаруулж дэмжлэг үзүүлнэ.

Улсын

Төсөв

50,0

2021

ЗДТГ, НХХ, ХХҮХ, ГБХЗХХ, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

15

Залуучуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулахад нь дэмжлэг үзүүлэх

Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг цахимаар борлуулахад нь дэмжлэг үзүүлэх

Бараа бүтээгдэхүүнийг нь цахимаар борлуулахад нь дэмжлэг үзүүлсэн байна.

-

2021

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, ЖДҮДМСТөв

Ахмад мэргэжилтнүүдийн хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж орлогын дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

16

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ зохион байгуулах

Аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлтэд тулгуурлан туршлагатай ахмадуудын зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах

Зөвлөх үйлчилгээнд 30 ахмад хамрагдана.

Улсын

төсөв

2021

НХХ, ХХҮХ, Ахмадын хороо

17

Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх

Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа ахмадуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах

15 ахмадад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Улсын

төсөв

2021

НХХ, ХХҮХ, Ахмадын хороо

 

Захирамж

 

<< < 1 > >>