“Ахмадад ээлтэй дүүрэг дэд

хөтөлбөр”-ийн 2021 оны үйл ажиллагааны

төлөвлөгөөг батлах тухай

 

 

2021 оны 04 сарын 29-ний өдөр               Дугаар А/300                     Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 03/01 дугаар тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны А/38 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 7 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Ахмадад ээлтэй дүүрэг дэд хөтөлбөр”-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хавсралтаар баталсугай.

 

            2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 250,600,000.00 (Хоёр зуун тавин сая зургаан зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгө, Тамгын газрын төсвийн холбогдох хөтөлбөр, зориулалтын зардлаас тухай бүр гүйцэтгэлээр санхүүжүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг дүүргийн Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч–дүүргийн Засаг даргын орлогч (Э.Ниндэв)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн

А/300 дугаар захирамжийн хавсралт

 

 

“АХМАДАД ЭЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭД ХӨТӨЛБӨР”-ИЙН 2021 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хийгдэх ажил

Хүрэх үр дүн

Шаардагдах төсөв, хөрөнгийн

эх үүсвэр /сая.төгрөг/

Хугацаа

Хариуцах байгууллага

 

1

2

3

4

5

6

7

 

Зорилт 1. Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, хүндэтгэлийн хүрээг өргөтгөх

 

1

6.1.1.Ахмад настны нөхцөл байдлыг судлан, хэрэгцээт дэмжлэг, туслалцаа, үйлчилгээг тодорхойлж бүртгэл мэдээллийн судалгааг шинэчлэн гаргаж мэдээллийн сан бүрдүүлэх

Ахмад настны амьжиргааны чанарын судалгаа хийх

Ахмадын мэдээллийн сантай болсон байна.

 

 

-

2021

НХХ, ХХҮХ, Ахмадын хороо, хороодын Засаг дарга

 

Дүүргийн ахмадын хорооо, 43 хорооны ахмадын зөвлөлийн дарга нарт цалин урамшуулал олгох

Ахмадад хүрэх үйлчилгээ, хүртээмж сайжирна.

Орон нутгийн төсөв

127,6

ЗДТГ

 

 Гэр оронгүй, зайлшгүй шаардлагатай 3-с доошгүй ахмад настны гэр орны нөхцөлийг сайжруулах, ахмад настны орон сууцны хөтөлбөрт  хамруулах

Ахмадад ээлтэй орчин бий болно.

Ахмадын гэр, орон сууцны нөхцөл сайжирна.

-

НХХ, ХХҮХ, Ахмадын хороо, Хороод

 

 Хороодын иргэний танхимаар ахмад настангуудад шаардлагатай мэдээ, мэдээллийг амаар, бичгээр, цахимаар, дуут болон дүрс  зэрэг олон хэлбэрээр хүргэх

Шаардлагатай мэдээ, мэдээллээр хангагдажэрх ашгаа хамгаалуулан төрийн үйлчилгээнд бүрэн хамрагдана.

 

1

2

3

4

5

6

7

 

2

6.1.2.Ахмад настанд ус, түлш, хүнс бэлтгэх, угаалга цэвэрлэгээ хийх зэрэг туслах, зайлшгүй шаардлагатай асаргаа, сувилгааг явуулын үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулах

Ахмад настанд туслах хүсэл, сонирхолтой сайн дурын байгууллага, ажилтан, ТББ-уудтай хамтарч явуулын үйлчилгээг улиралд 1 удаа 40-с доошгүй ахмад настанд үзүүлэх

 Сайн дурын бүлгүүдийн тоо нэмэгдэж ахмадуудад үзүүлэх  үйлчилгээ, төрөл тоо хэмжээ нэмэгдэнэ.

Улсын төсвөөс ХХҮХ-т олгох зардал

 

2021

НХХ, ХХҮХ, УЗХороо, Ахмадын хороо, ТББ,  хороод

 

Дүүргийн зорилтот бүлгийн 2505 ахмад настанд хүнсний дэмжлэг үзүүлэх

2505 ахмад настанд хүнсний дэмжлэг үзүүлсэн байна.

Орон нутгийн төсөв

81,0

2021

ЗДТГ

 

3

6.1.3.Ахмад настнуудын өдөр өнжүүлэх үйлчилгээг зохион байгуулах, сэтгэл зүй, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллээр хангах

Өдөр өнжүүлэх, сэргээн засах  үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж хяналт тавьж ажиллах

Ахмадад үзүүлэх үйлчилгээ сайжирч бичил хамт олон бүрдэн ганцаардлаас сэргийлнэ.

Улсын төсвөөс ХХҮХ-т олгох зардал

2021

НХХ, ХХҮХ, Ахмадын хороо, ТББ

 

Хууль тогтоомжийн хүрээнд ахмад настангуудад үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх

Халамжийн үйлчилгээнд хамрагдах ахмад настны тоо нэмэгдэж төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.

 

4

6.1.4.Албан байгууллагын харьяалалгүй ахмад настанд хүндэтгэл үзүүлэх

Байгууллагын харьяалалгүй ахмад настны судалгааг шинэчлэн гаргаж ажиллаж байсан байгууллага, аж ахуйн нэгжид хувиарлаж хариуцуулан олон улсын ахмадын баяр, сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлэх

Харьяалалгүй ахмадыг хүндэтгэлд бүрэн хамруулсан байна.

Улсын төсөв

Орон нутгийн төсөв

15,0

2021

НХХ, ХХҮХ,Ахмадын хороо, хороод

 

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ахмад настангуудад олон улсын ахмадын баяр, сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлэх

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ахмадуудыг хүндэтгэлд бүрэн хамруулсан байна.

Орон нутгийн төсөв

10,0

2021

ЗДТГ,

Ахмадын хороо

 

Зорилт 2.Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх

 

1

2

3

4

5

6

7

 

5

6.2.1.Хөдөлмөр эрхлэх боломжтой  ахмад настныг бүртгэж,мэдээллийн санг шинэчлэх

Хороо тус бүрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийг баяжуулж тодотгох

Хөдөлмөр эрхлэхахмадын мэдээллийн сан бий болно

-

 

2021

НХХ, ХХҮХ, Ахмадын хороо

 

6

6.2.2.Мэдээллийн санд бүртгэгдсэн ахмад настныг ажилд зуучлах, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг дэмжих, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ зохион байгуулах

Зөвлөх үйлчилгээнд хамрагдах ахмад настангууд өмнөх оныхоос нэмэгдсэн байна.

Улсын төсвөөс ХХҮХ-т олгох зардал

2021

НХХ, ХХҮХ, Ахмадын хороо

 

 

ЗДТГ-ын эзэмшил 21-р хорооны нутаг дэвсгэр Саалийн аман дахь 10га талбайг түшиглэн ахмад настангуудад төмс, хүнсний ногоо тариалуулах ажлыг зохион байгуулах

Төмс, хүнсний ногоо тариалагч ахмадын тоо нэмэгдэнэ.

-

2021

НХХ, ХХҮХ, Ахмадын хороо

 

Ахмад настны хүсэл сонирхолд тулгуурлан чадваржуулах сургалтад хамруулж хувиараа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа ахмад настанд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөрт хамруулах

Ахмад настны хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ.

Улсын төсвөөс ХХҮХ-т олгох зардал

2021

НХХ, ХХҮХ, Ахмадын хороо

 

Ахмад настны бүтээмж, ур чадварыг үнэлэх, тэдний дунд ажил мэргэжлийн уралдаан, бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж нийтэд сурталчлах

Ахмад настны бүтээмж, ур чадварын талаар нийгэмд эерэг ойлголт бий болно.

-

2021

НХХ, ХХҮХ, Албан бус насан туршийн боловсролын төв, ГБХЗХХ, Ахмадын хороо

 

Дүүргийн Тэргүүний ахмад 43 өрх шалгаруулж алдаршуулах

Орон нутгийн төсөв

6,0

 

7

6.2.3.Залуу үед амьдрах ухаан, аж ахуй эрхлэх болон бусад чиглэлээр

3 үеийн чуулга уулзалт зохион байгуулж туршлага солилцох, багш шавийн холбоо тогтоох

Ахмад залуу үеийн холбоо бэхжинэ.

Орон нутгийн төсөв

1,0

2021

НХХ, Ахмадын хороо

 

8

6.2.4.танхимын, зайны, шавь сургалт явуулахыг дэмжиж ажиллах

Монголчуудын ёс заншил, өв уламжлал, түүх, угийн бичиг хөтлөх зэрэг сургалтуудыг ЕБС-н сурагчид, залуучуудад зохион байгуулах

Ахмадын туршлага, ёс заншил өвлөгчдийн тоо нэмэгдэнэ.

Орон нутгийн төсөв

1,0

2021

НХХ, Боловсролын хэлтэс, ГБХЗХХ, Ахмадын хороо

 

9

6.2.5.Томоохон байгууллага, аж ахуйн нэгж, төсвийн байгууллагуудад ахмадын сан бүрдүүлж ажиллах

Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад ахмадын сан бүрдүүлэх ажил зохион байгуулах

Хуулийн заалт хэрэгжиж ахмадын сантай байгууллага, ААН-ийн тоо нэмэгдсэн байна.

-

2021

НХХ, Ахмадын хороо, МХХ, Хүнс худалдаа хөгжлийн хэлтэс, ААНБ

 

Албан байгууллага, аж ахуйн нэгж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн буюу тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настнаа нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлүүлэх

Байгууллага, ААН-үүд  ахмадаа дэмжих төлөвлөгөөтэй болж ахмадад үзүүлэх үйлчилгээ сайжирна.

Байгууллага аж ахуйн нэгжийн зардал,

төсөв

2021

НХХ, Ахмадын хороо, нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж

 

Зорилт 3. Эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир спортын арга хэмжээг өргөжүүлэх

 

2019

10

6.3.1.Ахмадуудад эрүүл зан үйлийн сургалтуудыг зохион байгуулах

Зөв хооллолт, архи, тамхины хор уршиг, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалтуудыг зохион байгуулах

Эрүүл зан үйл, эүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг мэдээлэлтэй болно

-

 

2021

ДЭМТ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд

 

11

6.3.2.Дасгал хөдөлгөөнөөр хичээллэх үйл ажиллагааг тогтмолжуулах мэдээлэл сурталчилгааг зохион байгуулах

Хийн дасгал, аэробик, явган аяллын, нийтийн цэнгээнт бүжгийн баг, хамтлаг байгуулж биеийн тамир спортоор хичээллэх боломжоор хангах

Идэвхтэй хөдөлгөөн биеийн тамир спортын арга хэмжээнд хамрагдах ахмадын тоо нэмэгдэнэ.

-

2021

НХХ, БТСХ, Ахмадын хороо

 

12

6.3.3.Хороодын чийрэгжүүлэлтийн танхимын тохижилт, техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах

Хороодын чийрэгжүүлэлтийн танхимын үйл ажиллагааг тогтмолжуулах

Чийрэгжүүлэлтийн танхимын үйл ажиллагаа тогтмолжиж хамрагдах ахмадын  хүрээ нэмэгдэнэ.

-

2021

ЗДТГазар, Ахмадын хороо

 

13

6.3.4.Насжилтаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах

Урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг улирал тутам зохион байгуулах

Ахмад настанд үзүүлэх олон мэргэжлийн багийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна.

-

2021

НХХ, ЭМТ, ӨЭМТ, Ахмадын хороо, зөвлөл

 

14

 6.3.5. Хавсарсан болон архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настанг эмнэлгийн байнгын хяналтад авч асран сувилах тусламж үзүүлэх

Өдрийн болон гэрийн сувилахуйн явуулын үйлчилгээ үзүүлэх

Байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмадууд бүрэн хамрагдсан байна.

-

2021

НХХ, ДЭМТ, ӨЭМТ,  Хороодын засаг дарга, Ахмадын хороо зөвлөл

 

3орилт.4 Ахмад настны хөгжил оролцоог дэмжих, ээлтэй орчин бүрдүүлэх

 

15

6.4.1.Ахмад настангууд мэргэжил, сонирхол, хэрэгцээ шаардлагаараа нэгдэн биеийн тамир, спорт, урлаг соёлын баг, хамтлаг, клуб байгуулж үйл ажиллагааг  дэмжих

Мэргэжил, сонирхлын клуб байгуулах

Мэргэжил сонирхлын клубын тоо нэмэгдэж бичил хамт олон бүрдэнэ.

           -

 

2021

НХХ, ХХҮХ, ТББ

 

Ахмад настангуудын дунд спорт, урлагийн наадам зохион байгуулах

Ахмад настангуудын хөгжил оролцоо сайжирч нийгмийн идэвх дээшилнэ.

Орон нутгийн төсөв

8,0

2021

НХХ, БТСХороо, Ахмадын хороо

 

16

6.4.2.Ахмадын өргөө, танхим, хөгжлийн төвийг  улс, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, хандив тусламжаар байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

Толгойт бүсийн 1 дүгээр хороонд ахмадын өргөө байгуулах

Ахмадын дунд зохиох ажил тогтмолжино.

Улсын

Төсөв

750,0

2021

СХД-ийн ЗДТГ

 

17

6.4.3.Ахмадад ээлтэй хороо, байгууллага, аж ахуйн нэгжийг шалгуур үзүүлэлтийн дагуу тодруулж шагнаж урамшуулах

Ахмадад ээлтэй байгууллага, аж ахуйн нэгж, хороо, өрхийн эрүүл мэндийн төв, төрийн түшээг шалгаруулан алдаршуулж сурталчлах

Ахмад  настангуудад ээлтэй орчин бүрдэж ахмад настангуудад    үзүүлэх үйлчилгээ өргөжинө.

Орон нутгийн төсөв

1,0

2021

ЗДТГ,

Ахмадын хороо

 

                       

 

 

Захирамж

 

<< < 1 > >>