Мал, амьтны гоц халдварт болон халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай

 

 

2021 оны 05 сарын 10ы өдөр               Дугаар А/307                     Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2 , Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.2.2.1, 34.2.4, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны А/48 тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/64 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/224 дүгээр захирамж, нийслэлийн Мал эмнэлгийн газрын 2021 оны А/26 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн 21, 32 дугаар хороодын нутаг дэвсгэрт байгаа мал, амьтныг гоц халдварт, халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, угаалга, туулгалтхалдваргүйтгэлийн төлөвлөгөөт арга хэмжээнд бүрэн хамруулахыг малчин, мал бүхий өрх, аж ахуй нэгж, байгууллагад үүрэг болгосугай.

 

2.Урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанартай зохион байгуулахыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд (Буянхөхий ХХК, Бамбуу ХХК, РЭЗ ХХК), дүүргийн 21, 32 дугаар хороодын Засаг дарга нарт, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Хөдөө аж ахуйн тасаг (С.Мижиддорж)-т, гүйцэтгэлд хяналт тавьж, мэдээ тайланг долоо хоног бүр Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг Мал эмнэлгийн тасаг (Г.Содмэргэн)-т тус тус үүрэг болгосугай.

 

3.Шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж 4,636,500                        (Дөрвөн сая зургаан зуун гучин зургаан мянга таван зуу) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвийн Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулж, үр дүнг танилцуулахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Э.Ууганцэцэг/-д даалгасугай.

                  

                    

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн

А/307 дугаар захирамжийн хавсралт

 

 

 

ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖИЛД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО

 

 

Аж ахуйн нэгж

Шатахууны зардал

Нийт үнэ

Төрөл

Хоног

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ

1

Буян хөхий ХХК

ДТ

30

15 л

2190

985,500

АИ-92

15л

1450

652,500

Нийт

1,638,000

2

Бамбуу ХХК

ДТ

35

15л

2190

1,149,750

АИ-92

15л

1450

761,250

Нийт

1,911,000

3

РЭЗ ХХК

АИ-92

30

15л

1450

652,500

4

Хяналт шалгалтын зардалд

АИ-92

20

1

1450

435,000

Дүн

4,636,500

 

 

Захирамж

 

<< < 1 > >>