Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээ

зохион байгуулах тухай

 

 

2021 оны 05 сарын 18ы өдөр               Дугаар А/341                     Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5.2, 31 дүгээр зүйлийн 31.1.7, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны А/01 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсугай. 

 

            2.Их цэвэрлэгээг зохион байгуулах ажлын удирдамжийг 1 дүгээр, хяналт тавьж ажиллахад шаардагдах шатахууны зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар  баталсугай.

 

            3.“Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангаж, их цэвэрлэгээний ажилд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг өргөнөөр татан оролцуулахыг 21, 24, 34, 42 дугаар хороодын Засаг дарга нарт, нийтийн эзэмшлийн зам, гуу жалга, ногоон бүсийн талбайн хог хаягдлыг цэвэрлэх, цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулахыг “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ (Б.Баттулга), “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Б.Батжаргал), “Охь мандал” ХХК (Б.Жавзан), “Улаанбаатар шинэчлэл” ХХК (М.Түвдэндорж), зохион байгуулж буй арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл)-д үүрэг болгосугай.

           

            4.Их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, хяналт тавих ажилд зарцуулагдах  200,000 (Хоёр зуун мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч (Э.Ууганцэцэг)-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн

А/341 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 

 

 “ЗУСЛАН НОГООН БҮСИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”

ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

 

 

НЭГ.ЗОРИЛГО:

 

Орчны бохирдлыг бууруулж, иргэдийн ая тухтай амьдрах цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

Хугацаа: 2021 оны 05 дугаар сарын 22-ны Бямба гаригт

Хамрах хүрээ: Дүүргийн 21, 24, 34, 42 дугаар хорооны зуслангийн бүс

 

ХОЁР. ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХАМТРАН ОРОЛЦОХ БАЙГУУЛЛАГА

 

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, алба, 21, 24, 34, 42 дугаар хороодын Засаг дарга нар, хог хаягдлын үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагууд, хороодын Тохижилт, хог хаягдал олон нийтийн байцаагч, хороодын хэсгийн ахлагч  ард иргэд оролцоно.

ГУРАВ. ХАМТРАН ОРОЛЦОХ ХЭЛТЭС, АЛБАД, ХОРООДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

 

Байгууллага

Хариуцах ажил

1

Засаг даргын Тамгын газар,                            Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, оролцогч байгууллагуудын уялдаа холбоог хангах, цэвэрлэгээний мэдээ тайланг нэгтгэн дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргад танилцуулах, мэдээг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд  хүргүүлэх

2

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв

Цэвэрлэгээ зохион байгуулагдах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, сурталчилах цэвэрлэгээний ажлын явц үр дүнгийн талаар ТВ, радиогоор олон нийтэд хүргэх

3

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Цэвэрлэгээнд оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээг ногдуулах, үйл ажиллагааг түр хаах зэрэг ажлыг зохион байгуулах

4

21, 24, 34, 42 дугаар хороод

Хорооны иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргэх, цэвэрлэгээнд өргөнөөр хамруулах, цэвэрлэж бөөгнүүлсэн, хог хаягдлыг түргэн шуурхай ачуулах, хог хаягдлыг шатаахгүй байх тал дээр онцгой анхаарах зэрэг ажлыг зохион байгуулж, мэдээ тайланг 05-р сарын 22-ны өдрийн 15.00 цагт цаасаар болон файлаар ирүүлэх

5

Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд

- Их цэвэрлэгээ зохион байгуулах төлөвлөгөө гарган Засаг даргын орлогч даргаар батлуулах

- Хариуцсан хороодын нутаг дэвсгэрт их цэвэрлэгээг зохион байгуулах, цэвэрлэгээнээс үүссэн хог хаягдлыг шуурхай ачиж тээвэрлэх, машин техникийг бэлэн байдалд байлгах

- Үүсмэл болон хур хогийн цэгийг цэвэрлүүлэх ажилд иргэдийн бүлэг ажиллуулах

- Цэвэрлэгээний ажлын мэдээ тайланг Агаарын бохирдолтой тэмцэх тасагт 05-р сарын 22-ны өдрийн 15.00 цагт цаасаар болон файлаар ирүүлэх

 

ДӨРӨВ. ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ

 

            Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах төв, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран их цэвэрлэгээний ажлын явц нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хог хаягдал шатаахгүй байх, хог тээвэрлэлтийг хурдан шуурхай ачиж байгаа эсэх, цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуйн нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох, “Хог хаягдлын тухай” хуульд заасны дагуу торгууль ногдуулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цэвэрлэгээний ажилд оролцоогүй талаар мэдээллэх зэрэг арга хэмжээг авч ажиллана.            

 

ТАВ. МЭДЭЭ ТАЙЛАН ИРҮҮЛЭХ

 

Их цэвэрлэгээний мэдээ, тайланг батлагдсан удирдамжийн заалт тус бүрээр тоон мэдээний хамт их цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн 15.00 цагаас өмнө Агаарын бохирдолтой тэмцэх тасагт цаасаар болон /Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./ цахим хаягаар ирүүлнэ.

 

Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Р.Ганбаяр

Утас: 70172313,  92083898,

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн

А/341 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт

 

 

ШАТАХУУНЫ ЗАРДЛЫН ТООЦОО

 

 

Хэлтэс, албадын нэр

Зардал

Олгох шатахууны хэмжээ /төг/

Зориулалт

1

Дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

Унааны зардал

50,000

Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд хяналт тавих

2

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Унааны зардал

100,000

21, 24, 34, 42  дугаар хороодод хяналт тавих

3

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв

Унааны зардал

20,000

Цэвэрлэгээний ажлын явц, үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх

4

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Унааны зардал

30,000

21, 24, 34, 42 дугаар хороодод хяналт тавих

ДҮН

200,000

 

 

 

 

 

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>