Зорилтот бүлгийн иргэдийг бичиг

баримтжуулах тухай

 

 

2021 оны 05 сарын 31ий өдөр               Дугаар А/358                     Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 23 дугаар зүйлийн 23.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 144 дүгээр тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд иргэний улсын бүртгэлтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, дүүргийн зорилтот бүлгийн 874 иргэнийг бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулсугай.

 

2.Зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах 15,999,200 (Арван таван сая есөн зуун ерэн есөн мянга хоёр зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, зохион байгуулсан ажлын гүйцэтгэлийг илтгэх хуудсаар танилцуулахыг Улсын бүртгэлийн хэлтэс (Т.Булгантамир)-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн

А/358 дугаар захирамжийн хавсралт

 

 

ТӨСВИЙН ЗАДАРГАА

 

 

Д/д

Нэрс

Тоо

Үнэ

Нийт үнэ

1

Иргэний үнэмлэхийн үнэ

874

15,000

13,110,000

2

Тэмдэгтийн хураамж

874

3300

2,884,200

3

Лавлагаа

1

5000

5000

Нийт

15,999,200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>