Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай

 

 

2021 оны 06 сарын 07ы өдөр               Дугаар А/372                     Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, 2019 оны 21/06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Мал, амьтны гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаарх бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа иргэдийн малыг холбогдох хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх ажлыг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсугай.

 

2.Мал нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, зохион байгуулалттай холбоотой зардлын тооцоог 2 дугаар, ажлын удирдамжийг 3 дугаар, ажлын төлөвлөгөөг 4 дүгээр хавсралтаар баталж 6,657,000 (Зургаан сая зургаан зуун тавин долоо мянга) төгрөгийг Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Нүүлгэн шилжүүлсэн өрхийн малын хашаа хороог буулгах, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг чанартай зохион байгуулахыг Хөдөө аж ахуйн тасаг (С.Мижиддорж)-т даалгасугай.

 

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг  Ажлын хэсэг (Э.Ууганцэцэг)-т үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

,

 

                                                                       


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн

А/372 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

 

Ажлын хэсгийн дарга:       Э.Ууганцэцэг            Дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн

                                                                                    асуудал хариуцсан  орлогч дарга

                                                                                      

Г.Цэргийнхүү           Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа

                                                          

А.Алтансүх               Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа 

 

С.Болорцэцэг          Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга.....    .....                                                                                                  

 

                                                Г.Содмэргэн             Мал эмнэлгийн тасгийн дарга

 

Б.Батцагаан             Газар зохион байгуулалтын ..албаны дарга

 

Б.Мягмарсүрэн        21 дүгээр хорооны Засаг дарга

       

В.Сүхбаатар            32 дугаар хорооны Засаг дарга 

 

М.Тэмүгэ                   33 дугаар хорооны Засаг дарга

                

А.Батбаяр                 34 дүгээр хорооны Засаг дарга

 

 

Нарийн бичгийн дарга:    С.Мижиддорж         Хөдөө аж ахуйн тасгийн .дарга

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн

А/372 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт

                                          

 

                                          ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО

                    

 

 

Зардлын нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

1

Ажлын хэсгийн шатахуун

Литр

600

1450

870,000

2

Ачих машины

шатахуун

Литр

300

2290

687,000

3

Хоол

Хүн/өдөр

10*8

8000

640,000

20*8

8000

1,280,000

4

Мал туух хүний зардал

Хүн/өдөр

4*4

80.000

1,280,000

5

Малыг хашаанд харж адгуулах ажилтны зардал

Хүн

10

40.000

400,000

6

Малын хашаа хороо буулгах зардал

Хүн/өдөр

3*5

100.000

1,500,000

Нийт

6,657,000

 

                           

 

 

Захирамж

 

<< < 1 > >>