Үер усны аюул, ослоос урьдчилан

сэргийлэх зарим арга хэмжээний тухай

 

 

2021 оны 06 сарын 15ы өдөр               Дугаар А/380                     Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8 дахь заалт, Монгол Улсын сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

1.Иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийг Туул гол болон нуур, цөөрөм, тогтоол устай газарт 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс (Н.Уранчимэг), Онцгой байдлын хэлтэс (А.Алтансүх)-т тус тус үүрэг болгосугай.

  

2.Гол усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааны зардлын тооцоог хавсралтаар баталсугай.

 

3. Голын ай, сав, гуу жалга, үерийн усны буулт бүхий газар, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст нутаглаж, суурьшсан айл өрхийн судалгааг шинэчилж, нүүн шилжих тухай шаардах хуудсыг хүргүүлэх, хамгаалалтын зурваст баригдсан түр болон үндсэн барилга байгууламж, хашаа буулгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар), Цагдаагийн газар (Г.Цэргийнхүү), Газар зохион байгуулалтын алба (Б.Батцагаан), Мэргэжлийн хяналтын хэлтэс (С.Болорцэцэг), Онцгой байдлын хэлтэс (А.Алтансүх)-т тус тус үүрэг болгосугай.

 

4.Гуу жалга, далан, суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын бүрэн бүтэн, ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийж, хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (М.Энхманлай), Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү)-т тус тус үүрэг болгосугай.

 

5.Болзошгүй үерийн аюулын үед ажиллах Засвар, сэргээн босголтын алба, мэргэжлийн ангийн төлөвлөгөөнд тодотгол хийж, хүн хүч, техник, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (М.Энхманлай), Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү), Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв (Ц.Мөнхтогоо), Орон сууц, нийтийн аж ахуйн газрын удирдах газрын харьяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх 15, 16 дугаар төв (Г.Батцагаан, Б.Өнөрсайхан), Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ (Б.Баттулга), Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ (Б.Батжаргал)-д тус тус үүрэг болгосугай.

  

6.Бага насны хүүхдийг гол, нуур, цөөрөм, тогтоол устай газар хараа хяналтгүй орхихгүй, гол усанд тоглуулахгүй байх, үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд тогтмол өгч ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл)-д үүрэг болгосугай.

 

7.Урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах зардалд 16,582,000 (Арван зургаан сая таван зуун наян хоёр мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

       

8.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч (Э.Ууганцэцэг)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн

А/380 дүгээр захирамжийн хавсралт

 

 

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЗАРДЛЫН ТООЦОО

 

А.Багаж хэрэгсэл

Зориулалт

Хэмжих нэгж

Нэгжийн үнэ

Тоо

Бүгд үнэ

 

1

Тараах материал

ш

1500

1000

1,500,000

2

Үер уснаас урьдчилан сэргийлэх шторк

ш

1,500,000

1

1,500,000

3

Үерийн эрсдэлтэй бүсүүдэд хамгаалалтын бүсийн тэмдэг тэмдэглэгээний самбар  байршуулах

ш

350,000

20

7,000,000

Нийт

10,000,000

 

Б.Хоол

Байгууллага

Эргүүл хийх

Хоол

Хүн

Өдөр

Нэгжийн үнэ

Бүгд үнэ

1

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс

3

21

8000

504000

2

Онцгой байдлын хэлтэс

10

43

8000

3440000

Нийт

3,944,000

 

В.Шатахуун

Байгууллага

Эргүүл хийх

Хоол

Өдөр

Явах зам /км/

Норм /л/

Нэгжийн үнэ /ДТ/

Бүгд үнэ

1

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс

21

100

18/378

2290

866,000

2

Онцгой байдлын хэлтэс

43

100

18/774

1,772,000

Нийт

2,638,000

Нийт дүн

16,582,000

 

 

 

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>