Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах

зарим арга хэмжээний тухай

 

 

2021 оны 06 сарын 22ы өдөр               Дугаар А/410                     Улаанбаатар хот

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.1.6 “л”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

            1. Дүүргийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар баталсугай.

            2. Авто зам, инженерийн шугам сүлжээ, тээвэр, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын засвар, өргөтгөлийг хугацаанд нь дуусгах арга хэмжээ авахыг төрийн болон орон нутгийн өмчит бүх шатны байгууллагын дарга, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

            3. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (Э.Ууганцэцэг)-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн

А/410 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

 

Ажлын хэсгийн дарга:                   Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан

орлогч

Ажлын хэсгийн гишүүд:                Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

                                                            Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

                                                            Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

                                                            Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга

                                                            Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

Хөдөө аж ахуйн тасгийн дарга

Аж ахуйн тасгийн дарга

                                                            Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

                                                            Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга

                                                            Замын цагдаагийн хэлтсийн дарга

                                                            Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн

дарга

Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга

                                                            Дүүргийн “ТЦҮ” ОНӨААТҮГ-ын захирал

                                                            Дүүргийн “ТҮТ” ОНӨААТҮГ-ын захирал

                                                            “УБЦС” ХК-ийн СонгинохайрханХэрэглэгчдэд

үйлчлэх төвийн дарга Орон сууц нийтийн аж ахуйн

удирдах газрын харьяа ХҮТ-15 захирал

                                                            Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын

харьяа ХҮТ-16 захирал

                                                            Хороодын Засаг дарга нар

                                                            Халаалтын зуухны компанийн захирлууд

                                                            Сууц өмчлөгчдийн холбооны салбар зөвлөлийн

дарга

Нарийн бичгийн дарга:                Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Дэд бүтэц

хариуцсан мэргэжилтэн                                                  

 


 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн

А/410 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралт

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН

БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

                                                                                                                                                                                                                               2021.06.15

Д/д

Хэрэгжүүлэх ажил

Хугацаа

Хариуцах байгууллага, хэлтэс, тасаг

хяналт тавих албан тушаалтан

Нэг. Зохион байгуулалтын ажлын талаар

1

     2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах төлөвлөгөөг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулах

3-р улиралд

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

2

      Дүүргийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд шар усны үерт автаж болзошгүй айл өрхүүдийн урьдчилан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах, үерийн далан суваг, ус зайлуулах хоолой шугам сүлжээг шинээр барих, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах

2, 3-р улиралд

Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

3

      Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохицуулж  хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тодотгол хийж, ажил үүргийн хуваарийг шинэчлэн баталж, үүрэгжүүлэх ажил зохион байгуулах

3-р улиралд

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

4

      Өвөлжилт хүндэрч болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, халаалтын зуухны барилга байгууламж бусад инженерийн шугам сүлжээнд үзлэг шалгалт хийж зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлагатай инженерийн шугам сүлжээ, цахилгаан, орон сууцны дээвэр, цэвэр ус буюу хэрэглээний труба хоолойг солих, халаалтын зуухны судалгааг гарган хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж ажиллах

Жилдээ

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх 15, 16 дугаар төв

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

5

     Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх талаар Дүүргийн Засаг даргын Албан даалгавар гаргаж, холбогдох байгууллага, хэлтэс алба, аж ахуйн нэгж байгууллага, хороодод хүргүүлж хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах.

3,4-р улиралд

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч


6

     Дүүргийн харьяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж болон бусад байгууллагуудын инженерийн шугам сүлжээнд хийгдэх зайлшгүй сольж засварлах, их болон урсгал засварын ажлуудыг төлөвлөсөн графикт хугацаанд хийж гүйцэтгүүлэн халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж байнгын ашиглалтад оруулж ажиллах

2, 3-р улиралд

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

Хоёр. Хөдөө аж ахуйн чиглэлээр:

7

       Мал амьтны гоц халдварт, халдварт шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд чанартай зохион байгуулах, мал эмнэлэгийн үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлэх, шуурхай удирдлагаар хангаж ажиллах

3, 4-р улиралд

Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлэгийн тасаг

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

8

      Дүүрэг, өрх, аж ахуйн нэгж бүр өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

3, 4-р улиралд

Хөдөө аж ахуйн тасаг

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

Гурав. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр

9

   Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний   төлөвлөгөө батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

3, 4-р улиралд

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

10

    Гэр хорооллын айл өрхүүдийн зуух, пийшингийн аюулгүй ажиллагаа, түүхий нүүрсний хэрэглээ, хог хаягдал шатаахад хяналт тавьж, сайжруулсан түлшний борлуулалт, нөөцлөлт, түгээлтийн мэдээллийг хариуцан ажиллах орон тооны бус байцаагч нарыг ажиллуулах

3, 4-р улиралд

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

11

    Сайжруулсан түлшний борлуулалт, нөөцлөлт, нийлүүлэлтэд байнгын хяналт тавьж, айл өрхүүдэд угаарийн хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах

3, 4-р улиралд

Мэргэжлийн хяналтын хэлтэс                            Онцгой байдлын хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Таван толгой түлш ХХК

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

12

     Хороо болон аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, иргэдийн өвлийн бэлтгэлийг хангуулах, түлш бэлтгэх ажлыг зохион байгуулж, борлуулалтын цэгийн байршлыг тогтоох ажлыг зохион байгуулах

3, 4-р улиралд

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг,

Хороодын Засаг дарга нар

“Таван толгой түлш” ХХК

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

13

        Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайн халтиргаа гулгааг арилгах тусгай зориулалтын бодис элс, давсыг нөөцлөх, цэвэрлэгээ үйлчилгээнд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмын бэлэн байдлыг ханган ажиллах (“Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ-т 3 тн давсны нөөцтэй байгаа. 2021-2022 оны өвлийн улиралд 400 тн давс, 150 тн бодис нөөцлөн авах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх)

3,4-р улиралд

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг,

Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ

ОНӨААТҮГ

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

14

        Хог тээврийн байгууллагуудын  өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж, хог тээврийн машины засвар үйлчилгээг хийх, хүчин чадлыг нэмэгдүүлж парк шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах

3-р улиралд

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Хог тээврийн байгууллагууд

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

15

      Өвлийн улиралд  хог тээврийн  автомашинуудын дулаан зогсоолын асуудлыг шийдвэрлүүлэх

3, 4-р улиралд

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Хог тээврийн байгууллагууд

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

16

      Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд өвлийн улиралд орчны 50 метр хүртэлх цас мөсийг цэвэрлэх, аюулгүй байдлыг хангаж халтиргаа гулгаанд хэрэглэгдэх давс бодисыг нөөцлүүлэх

3, 4-р

улиралд

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

Дөрөв. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар

17

       Баянхошуу дэд төв, Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд айл өрхүүдийг орон сууцжуулах ажлыг Нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах

3, 4-р улиралд

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

18

      Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудын судалгааг шинэчлэн гаргаж, Нийслэлийн холбогдох байгууллагад уламжилах

3, 4-р улиралд

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

Тав. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар бүрээр:

А. Нийгмийн халамжийн талаар:

19

Гавъяат цолтон, ахмадууд, нэн ядуу өрхөд нийгмийн халамжийн  чиглэлээр олгогддог түлээ нүүрсний хөнгөлөлтөд  хамруулах,  хяналт тавьж ажиллах

4-р улиралд

Нийгмийн хөгжлийн хэлтэс,

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

20

Байгалийн болон гэнэтийн аюул осолд өртсөний улмаас орон гэргүй болсон иргэдийг гэр оронтой болгох талаар ажил зохион байгуулах

Жилдээ

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

Б. Хороо:  /Дүүрэг, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар/

21

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 22, 24, 26, 35 дугаар хороодын нутаг дэвсгэрт ус түгээх байр шинээр барих

3, 4-р улиралд

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

22

Гэр хорооллын 31 гэр хорооны нутаг дэвсгэрт гэрэлтүүлэг шинээр барих

3, 4-р улиралд

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

23

Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хороодын нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн авто замуудыг шинээр барих

3, 4-р улиралд

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

24

Дүүргийн нутаг дэвсгэрийн гэр хорооллын цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчинд холбох, хүчдэл сайжруулах ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллах

3-р улиралд

 

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

25

Газар доорх инженерийн шугам сүлжээний тагны судалгааг шинэчлэн гаргаж, стандартын шаардлага хангахгүй тагыг тагжуулж ажиллахыг зохион байгуулах

3-р улиралд

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

26

Их болон урсгал засварын үед авто зам сэтлэх, сүвлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах

Жилдээ

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

27

1 дүгээр хороо: Засаг даргын өрөөний хаалга солиулах, халуун хүйтэн усны пойлуур солих, иргэний танхимын цонх хаалга солих, хорооны байрны хаалга солих

3, 4-р улиралд

 

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

28

3 дугаар хороо: Нэг цэгийн үйлчилгээний цонх солих, иргэний танхимын цонх солих, архивын өрөөний хаалга солих

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

29

7 дугаар хороо: Хорооны байрны паарны секц нэмэгдүүлэх 6ш

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

30

10 дугаар хороо: Вакум цонхны резин солих, цахилгааны монтажид үзлэг шалгалт хийх, хорооны байрны усны шугамд үзлэг шалгалт хийх, иргэний танхимын хаалга солих, гадна шатанд резинэн наалт наах

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

31

12 дугаар хороо: Иргэний танхимын халаалтын шугам труба солих

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

32

13 дугаар хороо: Хорооны байрны 5ш цонх солих, цагдаагийн өрөөний паар солих, сетка нэмэх сэтгэх

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

33

14 дүгээр хороо: Хорооны байрны гадна фасад хийх, цэвэр усны шугам хэсэгчлэн солих

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

34

17 дугаар хороо: Хорооны байрны дулааны узель солих, халаалтын шугам хэсэгчлэн солих /20м шугам/

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

35

18 дугаар хороо: Хорооны байрны шугам хоолойг засварлаж халуун устай болгох /труба солих/

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

36

19 дүгээр хороо: Хорооны байрны дулааны шугам, дээвэр засварлах, 00-ийн хаалга солих

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

37

20 дугаар хороо: Хорооны байрны гадна хаалга солих, халуун хүйтэн усны хос шугам, гадна худаг доторх хаалт солих, цонхонд төмөр хаалт 2ш солих

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

38

23 дугаар хороо: Засаг даргын өрөөний пааранд секц нэмэх, бусад өрөөний паар хэсэгчлэн солих

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

39

26 дугаар хороо: Хорооны байранд урсгал болон их засвараар цонх, дээвэр засварлах, дакон зуухийг шинэчлэх, ус нөөцлөх савыг шинэчлэх, паар солих, хаалга, шалны хулдаас паркет солих

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

40

27 дугаар хороо: Хорооны байрны цэвэр усны шугам солих, паар секц нэмэх

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

41

28 дугаар хороо: Хорооны байрны цонх шиллэх, бүргэд хаалганы бариул солих, гадна хаалганы шүүр солих,

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

42

30 дугаар хороо: Хорооны байрны гадна хаалганы дулаалгын резин, цонхны резин, хаалганы цоож солих

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

43

31 дүгээр хороо: Хорооны байрны ариун цэврийн байгууламжийн бохирдлыг соруулах

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

44

36 дугаар хороо: Хорооны байрны гадна хаалганы нугас солих, шкаф, үйлчлэгчийн хангамж, цэвэрлэгээний бодис болон сав хэрэгслийг хийх тавиур шинээр авах

3, 4-р улиралд

Аж ахуйн тасаг

Засаг даргын Тамгын газар

В.Орон сууцны контор, халаалтын зуух:  /Нийслэлийн хөрөнгө оруулалтаар/

45

ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 15-р төв

Их засвараар 7 нэр төрлийн ажлыг 9 байрны халаалт хэрэгцээний халуун усны 9ш насосыг шинэчлэн солих ажил 48,7 сая төгрөг, урсгал засвараар 15 нэр төрлийн ажлыг 125,66 сая төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэх

2-3-р улиралд

Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх 15 дугаар төв

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

46

ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 16-р төв

Их засвараар /13, 33, 34, 61, 69, 41-р байруудад их засварын ажлууд хийх, урсгал засвараар байруудад дулааны узель, дотор халаалтын системд хоолой сольж, худгийн таг шинэчлэх ажлуудыг хийж гүйцэтгэх

2-3-р улиралд

Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх 16 дугаар төв

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч


47

Дүүргийн нутаг дэвсгэрийн 100 квт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухны урсгал засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллан халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад оруулж ажиллах

8, 9-р сард

“Ану сервис” ХХК,

“Хоёулаа хүү” ХХК

“Талст Эрчим” ХХК

Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

Г. Боловсролын салбарын чиглэлээр

48

 

55-р цэцэрлэг

 

Сантехникийн их засварын ажил

 

3-р улиралд

Боловсролын хэлтэс

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

49

 

107-р цэцэрлэг

 

Гадна сангийн шугам солих засварын ажил /Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 21,6 сая төгрөг/

 

3-р улиралд

Боловсролын хэлтэс

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

50

 

107-р цэцэрлэг

 

Сантехникийн их засварын ажил /Улсын төсөв-25,0/

 

3-р улиралд

Боловсролын хэлтэс

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

51

 

170-р цэцэрлэг

 

Гадна бохир усны шугам солих засварын ажил /Нийслэлийн хөрөнгө оруулалт 37,4 сая төгрөг/

3-р улиралд

Боловсролын хэлтэс

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

52

 

113-р цэцэрлэг

 

Сантехникийн их засварын ажил

 

3-р улиралд

Боловсролын хэлтэс

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

53

 

117-р цэцэрлэг

 

Сантехникийн их засварын ажил

3-р улиралд

Боловсролын хэлтэс

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

54

Ирээдүй цогцолбор 2-р ахлах сургууль

 

Дээврийн их засвар /Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 161,0 сая төгрөг/

3-р улиралд

Боловсролын хэлтэс

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

55

Хөгжил цогцолбор сургуулийн 2-р байр

 

Дээврийн их засварын ажил /Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 191,5 сая төгрөг/

3-р улиралд

Боловсролын хэлтэс

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

56

 

42-р сургууль

 

Дулаалга, фасадын их засвар /Герман, швейцарын хамтын ажиллагааны төсөл/

3-р улиралд

Боловсролын хэлтэс

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

57

     Боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг гарган дүүргийн Засаг даргаар батлуулж, бүх шатны сургуулийн хичээлийн байр, цэцэрлэгийн барилгын урсгал болон их засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах зохион байгуулалтын арга хэмжээ авах

2, 3-р улиралд

Нийгмийн хөгжлийн хэлтэс,

Боловсролын хэлтэс

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

Зургаа. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр

58

Томуу, томуу төст өвчний өвлийн ид ачааллыг бууруулах урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах

3,4-р улиралд

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

59

Эмнэлэгийн шинэ барилгын цахилгаан, дулаан, агааржуулалтын зардлын бэлэн байдлыг хангуулж, эмнэлэгийн хуучин барилгын урсгал засвар хийх нөхцөл бололцоогоор хангуулах, шинэ барилгын орц гарц, автомашины гадна зогсоолын хаалтын найдвартай ажиллагааг тус тус хангуулж ажиллах

3, 4-р улиралд

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

60

Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгсэл, шатахууны бэлэн байдлыг хангуулж, эм тарианы нөөц бэлтгэж удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах

3, 4-р улиралд

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

61

Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг гарган дүүргийн Засаг даргаар батлуулж, бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын  барилгын урсгал болон их засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах зохион байгуулалтын арга хэмжээ авах

2, 3-р улиралд

Нийгмийн хөгжлийн хэлтэс,

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч

 

6 бүлэг 61 заалттай.

 

 

 

               

 

 

 

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>